Хуулийн дархлаагүй МОНГОЛ
Үндсэн хууль маань 22 насыг зооглов. Үүргээ маш сайн гүйцэтгэсэн цаашдаа ч парламентын хараа хяналтын дор үүргээ гүйцэтгэх биз. Гишүүдийн гуравны хоёроор эцэг хуульд гар дүрж болно. Хамгаалалтгүй Үндсэн хууль хүчин мөхөстөнө. Ямар ч зүйл заалтыг хэн нэгнээс асуухгүйгээр яаж ч өөрчилж болно гэдгийг 2000 онд харуулсан. Дордуулсан долоон өөрчлөлтийн эргэн тойронд хичнээн их хэл ам болж байна даа. Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр юу хүссэнээ батлуулж дөнгөж байна. Чухамхүү ийм л өөрчлөлтийн үр дүнд Урт дээлтэй шар хүнийг бий болгосон. УИХ, Засгийн газраа атгадаг, Монголд түүнээс өөр мөнхийн жолоодогч байгаагүй 2000 оноос хойшхи амьдралыг бид мэднэ. Хариуд нь өч төчнөөн хүн шоронгийн хаалга татлаа. Хоёр нам бие биеэ намнах хамгийн ашигтай хувилбар ийнхүү бий болсон юм. Олонх боллоо л бол эсрэг нөхдүүдээ яаж ч хашрааж болох сайхан боломж. Үндсэн хуулийн язгуур утга санааг өөрчлөхийн эсрэг Цэцийн дүгнэлт парламентын гуравны хоёроор саналаар унана. Хамгаалалтгүй Үндсэн хуулийг Цэц яаж хамгаалж чадах билээ.
6
Засах гэж өнөөдөр үйлээ үзэж байна. Баахан гаргалгаа гаргаж гэмээн эцэст нь Ерөнхийлөгч тэсгэлгүй хуульд өөрчлөлт оруулж асуудлыг шийдвэрлэх гэж оролдож эхлэв. Өмнө нь хийсэн өөрчлөлтөө хүчингүй болгоогүй байж түүнийхээ эсрэг хуулийн төсөл хэлэлцээд сууж байна. Дахиад л эцэг хуулиа зөрчих нь. Засгийн газрын тэргүүнээс бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэнэ. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр өмнөх засвараа өөрчлөөгүй байж ийм юм сэтгэж л суудаг. УИХ нь хэлэлцээд 2014 оноос хэрэгжүүлж эхлэх үү, 2016 оноос уу гэсэн шүү юм яриад сууж байна. Үндсэн хуулийн Цэц мэдээж хориг тавина. Аргагүй ш дээ нэмэлт өөрчлөлт орсон ч ороогүй Үндсэн хууль юм чинь. Үгсэж хуйвалдсан түшээд бултаараа хоригийг хүлээж авахгүй. Ингээд л эцэг хуульгүй он жилүүд засаглалын харанхуйг илтгэн цуврана даа.
6
Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх ёстой юу гэвэл тийм гэж хэлнэ. Тухайн үед Ерөнхийлөгч Н.Баганбанди АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг долоон удаа буцаасан нь Үндсэн хуульдаа гар хүрэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. Тэгээд дордуулсан долоон өөрчлөлтийг хийсэн нь өнөөгийн урагшлах замын жинхэнэ саад тээг болсон юм. Тухайн үеийн нөхцөл байдал хэтийн ирээдүйг боомилсон нь энэ.
6
-Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
6
-Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.
6
Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна, Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. /их сайхан санаа шүү. Байнгын хороо дөрвөн гишүүнтэйгээр УИХ-д хуулийн төсөл оруулж, УИХ 76 гишүүнийхээ 39 гишүүнээр асуудлыг хэлэлцээд Засгийн газрын 17 сайд бөгөөд УИХ-ын ямар ч асуудлыг шийдвэрлэж болох гарц нээгдэж байгаа биз/
7
-Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
7
Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах
-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ...гээд засаглалыг нэг гарт улам төвлөрүүлж баталгаажууулсан зүйл заалт оруулаад Үндсэн хуулийн язгуур санааг хөсөр дэвссэн байгаа юм даа.
6
“Үндсэн хууль нь улсын хөгжлийн зорилго, арга замын тухай хууль биш. Бүрэн эрхт тусгаар улсын өнө мөнх орших үндэс тулгуурыг л бататгасан хууль шүү дээ. Энэ бол Монгол Улс л гэсэн үг” гэж Б.Чимид гуай хэлсэн байдаг. Өнөөдөр 22 жилийнх нь босгон дээр Үндсэн хуулиа дахиад л хөндөж эхэллээ. Өөрчлөгдөх нь тодорхой гэхдээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Ерөнхийлөгч санаачлаад ямар ч хуулийн төсөл оруулж болно. Гол нь дордуулсан долоон өөрчлөлтөө нэг тийш болгохгүй бол ахиад л хуулиа зөрчөөд л явах нь. Үндсэн хуультай юм шиг мөртлөө хэн дуртай нам эвсэл нь хуруу дүрж болдог дархлаагүй Монголын ирээдүйг бодохоор эмгэнэлтэй.
7
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ