

Топ модель Г.Уранцэцэг Солонгост очиж "дахин төрснөөс" хойш түүнийг амьдаар харахыг хүссэн залуус олширсон гэдэг. Тэгвэл саяхан тэдэнд "сайхан" боломж олдсон байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт болсон "Cashmere workshop" компанийн шинэ коллекц танилцуулах шоун дээр Топ модель Г.Уранцэцэг шинэ загваруудыг өмсөж гоолиг төрсөн бие хаагаа гайхуулжээ. Түүний өмнөх ба одоогийн байдлыг харьцуулсан зочид эмэгтэй хүн будаг шунхаар "засвар" хийх бус мэсийн аргаар ч сайхан "төрөх" боломж илүү байдгийг өөр хоорондоо шивэр авир ярилцсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ