Т.Аятунгааг Интерполын жагсаалтаас хасуулахад дэмжлэг үзүүлнэ гэжээ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хавсран суугаа орон болох Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Бэнигно С.Акино-гийн урилгаар энэ сарын 10-ны өдөр төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна.
Уг ажлын айлчлалын хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаа, Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Ноён Алберт Ф.Дел Росариотой уулзжээ. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Алберт Дел Росарио Монгол Улсын иргэн Т.Аятунгаа болон түүний эх Б.Солонго нартай холбоотой асуудлаар дээрх иргэдийг Интерполоор эрэн сурвалжлагдагсдын жагсаалтаас хасуулахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ