Бид тусгаар тогтносон улс мөн үү
Үндсэн хуулийнхаа ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Хуульдаа гар хүрсэн долоон өөрчлөлтийн тухай өчнөөн мэтгэлцлээ. Эцсийн бүлэгт эцэг хууль маань ямар ч хамгаалалтгүй юм байна гэдгийг мэдэрлээ. Уг нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол агуулга нь тусгаар тогтнол, өөртөө засах бүрэн эрхээ мэдэж байя л гэсэн юм. Монголын хувь заяаг алсын Москва л шийддэг байсан. Энэ улсыг хэн тэргүүлэх, тэр нь дургүйг нь хүрвэл Москвадаа дуудаад чадхийлгэх бүрэн эрх нь байлаа. НҮБ-д элссэн ч, тусгаар улсаа 1946 онд сая тунхагласан ч, тэргүүний хүмүүсээ ор мөргүй устгасан нь ч БИД эрх чөлөөгүй байсан гашуун сургамж, үүх түүхийн харласан хуудас. Үг хэлж болохгүй, өөрөөр сэтгэж болохгүй, оршин буй соц системээс өөрийг зүүдэндээ ч төсөөлж болохгүй ийм л харгуйгаар монголчууд 70 жил сохор номин шиг замнасан.
7
Монголчуудын нар 1990 онд мандаж, төрийн эрх баригчид оготоны хамраас цус асгаруулахгүйгээр нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжин орсон. Бурхны авралаар Монгол төр дандаа авьяаслаг удирдагчаар дүүрэн байсны сүүлчийн жишээ Ж.Батмөнх агсан байсан юм шүү. Хойд хөршөөсөө бараг 100 хувь хамаарч байсан монголчуудын амин зуулга тэр хэрээр тасалдаад ирэхээр бүрмөсөн балрана гэж зөгнөж байлаа. Бид тэгээгүй. Эрх чөлөөгөө олж авсан ард түмэн урууддаггүй юм билээ. Хэдэн үеийн туршид тэмцэж олсон олсон эрх чөлөөний амт өнөөдөр баахан шорвогдоод байна уу. Ийм их тэмцлээр олж авсан эрх чөлөө өнөөдөр үнэгүйдэх болов. Бид хий хоосон хашгичих боловч эдийн засгийн хувьд бусдын бүрэн хараат болсон. 95 хувийн экспорт өмнөд хөрш рүү чиглэж байна. Өмнөд хөрш нүүрс авахгүй гэвэл төсөөлөөд байгаа эдийн засгийн өсөлт даруй 0 хувьдаа хүрнэ. Үнэнийг хэлэхэд Чалко л эдийн засгийн өсөлтийн загалмайлсан эцэг болоод байна шүү дээ. Одоо бүр сүүлдээ та нар буулт хийхгүй бол бид хөрөнгө оруулалтаа татаж авна гэж ил цагаан мэдэгдэх болов. Төр засгийнхан ирээгүй ашиг орлогоор төсвөө бүрдүүлж, халаас зузаараагүй бол тэднээс л боллоо гэж ноднингийх шиг уйлан дуугарах болно. Үнэхээр бид тусгаар улс мөн үү. Эдийн засгийн тусгаар тогтнолоо аль хэдийн алдчихаад байна. Хувь заяагаар олсон тусгаар тогтнолоо ингэж л алдаж байна. Манай дээдэх нөхдүүд баахан статистик тоо зохиогоод улс орон хөгжиж байна гээд барин тавин сурталчилна. Иргэдийн халаасанд нэг ч төгрөг хийгээгүй байж улс орон сайхан, иргэд баахан мөнгөтэй болж байна гэж сурталчилна.
6
Иргэн танаас асууя. Үнэ тогтворцуулах хүрээнд олгогдсон 3 их наяд төгрөгийн шидийг үзсэн үү. Муу сайн хэлэгддэг ч хэзээ нэмэгдэх нь тодорхойгүй цалин тэтгэврийн өөрчлөлтөас илүү энгийн иргэдэд илүү дөхөмтэй байсан юм шүү. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдсан нь тодорхой. Оюун санааны хувьд ч бид тусгаар тогтнолоо алдаад байна. Соёлын сайд нь ч дөнгөж одоо үндэснийхээ бичигт нэвтрэх гэж оны зорилт дэвшүүлж байгаагаас харахад даан ч эмгэнэлтэй. Ийм толгойтой яам яаж Монгол соёлын дархлааг бий болгох юм бэ. Нийслэл хотоор дүүрэн гадаад хэлээр дүүрсэн хаяг реклам. Хэнд ч монголд биш гадаадад байна гэж санагдахаар... Дээр нь монгол хэлнээс дөрвөн үсэг хасахаар хэсэг нөхдүүд хуулийн төсөл боловсруулаад дээш нь өргөж байна. Хэлээ хамгаалах үүрэгтэй эрдэмтэд үсэг хасах дээр толгойгоо гашилгаж суух юм. Өглөө үдэшгүй телевизийн дэлгэцээр гарах Солонгос киноны цувралыг хараарай. Соёлын хүчирхийлэл гэж жинхэнэ утгаараа манайхыг нөмрөөд байхад дээдчүүл нам чимээгүй.
6
Эдийн засаг, соёлын хүчирхийлэлд өртөж байгаа 21 дүгээр зууны хамгийн үлгэр жишээ ард түмэн Монголчууд болж таарч байна даа. Цаасан дээр бид тусгаар тогтнолтой. Бэлчир дээрээ эдийн засгийн болоод соёлын хамгийн их хүчирхийлэлд өртөж байгаа улс бид болж байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсын хүлээн зөвшөөрснөөр бус энэ улс хэрхэн яаж оршин тогтнож байгаа хэтийн ирээдүйгээс улсын тусгаар тогтнол хэмжигдэнэ. Хэмжүүрээр өөрсдийгөө нягтлан нэг хараач.. Монголчууд аа.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ