ТҮК-иудын хувьчлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Баянгол тохижилт” ХХК , “Баянзүрх тохижилт” ХХК, “Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК,   “Сүхбаатар тохижилт” ХХК, “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-иудын нэхэмжлэлтэй Нийслэлийн өмч хувьчлалын комисст холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцсэн байна.

Нэхэмжлэгчид Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1, 2, 3, 4, 5 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Дээрх тогтоолуудаар  уг таван дүүргийн тохижилт үйлчилгээний  компанийн хувьчлалыг мөн оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосон юм.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх энэ хэргийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-ийн 6, 62 дугаар зүйлийн 1-ийн 5, 6, 7, 8, 9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
yu ch xiideggvi bsan shde ulsaas xudlaa xelj mongo luivardxaas oor yu xiideg bsan yum ve
2014-01-15
......:
баатар хотын даргын энэ удаагийн дээрэм бутсэнгуй дээ.
2014-01-15
shuugch:
yuch oilgosongui
2014-01-14
zochin:
батүүл бол хууль биш. ан ардчилал бүр биш. хууль журам, ес жудаг, ардчилал, хүний эрх бүгд монголуудын өмч.
2014-01-14
zochin:
батүүл бол хууль биш. ан ардчилал бүр биш. хууль журам, ес жудаг, ардчилал, хүний эрх бүгд монголуудын өмч.
2014-01-14
ajiglagch:
ee chavaas daa.
2014-01-14