Эрүүгийн танхимынхан шүүхүүдэд ажиллаж байна
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Улсын Дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэг, Б.Цогт, Д.Ганзориг нар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхийн шүүгч, ажилтнуудтай энэ сарын 13-17-ны өдрүүдэд уулзалт-ярилцлага зохион байгуулж байна.
1
Улсын Дээд шүүхийн шүүгчид энэ үеэр тухайн шүүхийн ажил байдалтай нь танилцан, Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд шинэ зохион байгуулалтад шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал бодлыг нь сонсож байгаа аж. Түүнчлэн Дээд шүүхээс баримталж буй бодлого чиглэлийн талаар шүүгч, ажилтнуудад танилцуулж байгаа аж.
1
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ