
Ийм нэртэй өдөрлөгийг аймгийн шүүхийн залуучуудын зөвлөлөөс нийт шүүгч ажилчдын дунд зохион байгуулсан нь сонирхолтой, бас хөгжөөнтэй болжээ.
Монгол ёс заншлаа дээдлэх, үндэсний уламжлалаа өвлөн сахих, амьдрал ахуйдаа хэвшүүлэх хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэл бүрдүүлэхэд чиглэсэн энэ арга хэмжээнд тус байгууллагынхан Цэцэгмаа, Хүрэлбаатар, П.Ууганцэцэг, Пүрэвсүрэн нараар ахлуулсан “Эв эе”, “Монгол ёс”, “Хүрэл тулга”, ” Монголжингоо” багуудад хуваагдан элэгсэг халуун дотноор мэндчилцгээн үндэсний хоол, монгол хувцсаа ёс жаягаар нь өмсөх, уламжлалт аялгуу, хөдөлгөөн жаягт нийлцүүлэн бүжиглэх зэргээр хэр зэрэг “Монгол хүн” болохоо сорьцгоосон байна. Өрсөлдөөн наргиантай болсон тэдгээр арга хэмжээний дүнгээр “Хүрэл тулга” багийнхан тэргүүлж, “Эв эе” багийн удаалжээ.
Мөн монгол уламжлалыг хадгалсан хамгийн төгс хувцаслалтаараа сум дундын шүүхийн шүүгч С.Цэрэнханд, мэдээллийн технологийн мэргэжилтэн С.Мижиддорж нар бусдаасаа илүүрхэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ