Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна

img

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно.  Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 23-25 градус, Яармаг сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө  12-17 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  хойноос  секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос 5-10 метр, өдөртөө явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 2011 оны 12-р сарын 07-ноос 12-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 7, 8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд төв,  зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, томоохон голуудын сав газруудаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ