Давхар дээлний завсарт авлига

img

Дэлхийд байхгүй олон сонин жишгийг тогтоож чадсанаараа бид нэг төрлийн бахархалтай. Бүхэл бүтэн нийгмийн нэг үе капитализмийг алгасч шууд социализмийг бүтээн байгуулж явсан бол 1990-ээд онд оготны хамраас цус гаргалгүй ардчилсан хувьсгалыг ялуулж чөлөөт зах зээл гэдэгт яваад орчихсон улс. Ингээд Үндсэн хуулийг баталж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламентын засаглалтай орон болсон. Гэхдээ дараа нь нэг өвөрмөц заалтыг хуулиндаа хийж өгч ардчиллын загвар хуулийг монголчилжээ. Энэ нь “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэх заалт.

6

Ардчиллын Засгийн газрыг “шаар” шиг томруулж байгаад хатгаж хагалж кайф авч байсан сөрөг хүчний лидер Н.Энхбаярын улс төрийн тоглолт ид байх үед энэхүү заалт Үндсэн хуульд шургалсан. Засгийн газраа удаа дараа самруулаад байсан ардчиллынхан улс төрийн тогтвортой байдлыг түрдээ бий болгох гэж хийсэн энэ заалт одоо мөнхийн шинжийг олж байх шиг байна. Өнөөг хүртэл харамсч явдаг улс төрийн алдаагаа засч цагаан мөр замд орох гэсэн Ерөнхийлөгчийн санал байнгын хороон дээр унаж байгаа нь эрхэм гишүүд энэ заалтыг тийм амархан балруулдаад хаячихгүй гэдгийг харууллаа. Ерөнхий сайдын хувьд том айдас нь энэ хуулийн өөрчлөлтийг дагаж улс төрийн тогтворгүй байдал бий болно, Засгийн газар сөрөг хүчний санаан дураар огцорч байсан хуучин түүх давтагдана гэдэг болгоомжлол байгаа нь зүй.

6

Гэхдээ Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэдэг заалт цаанаа төрд олон эрүүл явц, засал сэхлийг авчрах байсан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тус тусдаа байж, бие биенийгээ хянадаг жинхэнэ ардчилал төлөвших явц энэ заалт дээр суурилах байсан. Бидний жишээлэх дуртай АНУ-ын ардчилал 200 жил тогтвортой батжиж ирсэн нь дээрх төрийн эрх мэдлийг хуваах институцийг хооронд нь хутгалдуулахгүй тусад нь бие биенийх нь хяналттай байлгаж ирсэний гавьяа гэдгийг ардчиллыг номлогчид хэлсээр иржээ. Үүний эсрэг гаргалгааг буулгавал хэрвээ энэ гурван өндөрлөг хоорондоо хутгалдах юм бол ардчилал утгаа алдаж загас толгойноосоо өмхийрдөг шиг үйл явц харагдах юм. Энэ нь манайд одоо мэдрэгдээд эхэлчихсэн байгаа. Ойрхон жишээ бол өнгөрсөн намар шуугиад өнгөрсөн үрэлгэн төсвийн тухай гол харлуулсан тоо баримтууд. Өөрийн яамандаа төсөв батлаад түүнийгээ бэлэн мөнгөөр шахуу барьж гараад ялагч нь тодорхой тендер зарлаж  найз нөхөд, санхүүжүүлэгч нартаа тарааж өгч дээрээс нь жил бүр утасны ярианы карт шиг төсвийн мөнгөөр цэнэглэж өгч ирсэн ийм хөлгүй туйлааныг хяналтгүй, өөр хоорондоо хутгалдсан төртэй манайх шиг улсад л харж болох юм. Энэ мэт төрийн мөнгийг цөлмөсөн үйл явц далайцтай явагдах нөхцөл нь өнөөх парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох заалт дээр суурилсан байх талтай. УИХ-ын гишүүн болохын цаана сайд болох нь том улстөрчдийн хорхойсч хийдэг ажил, хөрөнгө хаяж, наймаа тохироо хийж байж бүтэх нарийн сүлжээтэй, олз ашгийн алтан сэнтий болоод байна. Үүний цаана авилгын тор бас давхар нэхэгдэх юм.

7

Одоогийн хэлэлцүүлэг дээр парламентын гишүүн засгийн сайд байх нь ачаалал ихсэх ажил цалгардаж байна гэх зэрэг цэвэрхэн тайлбартай байгаа ч ард нь байгаа авилгын сүлжээг задлах нарийн зангилааг хөвөх хэрэг байгааг аль нам хүчнийхэн ч шууд хэлж зүрхлэхгүй байна. Учир нь хоёр нам хоёулаа энийг хийж ирсэн болохоор нүүр халуун. Өөрсдөө сууж байгаад өөрийн танхимдаа зориулж хууль батлаад, шийдвэр гаргаад, түүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа мөн өөрсдөө хянадаг засаглалын ийм өвөрмөц хэлбэр дэлхийд бараг байхгүй гэхэд болно.

7

Манайхаас гадна парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн болдог нэг орон байгаа ба тэр нь Африк тивийн хамгийн хоцрогдсон улс орнуудад байдаг байсан тухай учир мэдэх хүн телевизээр хэлж өгч байна. Олон улсын тоймч н.Гантулгын итгэлтэй хэлж байгаагаар бол төв Африкийн бүгд найрамдах улсын тухайн үеийн ерөнхийлөгч Бакасса гэх хүний мах иддэг нөхөр өөрөө парламентын гишүүн бас Засгийн газрын гишүүн, ерөнхий доктор мөн батлан хамгаалахын сайд зэрэг бүхий л албан тушаалыг өөртөө эрхлэн хашиж байсан. Харин соёлжсон, ардчилсан ёс дэглэм тогтсон орнуудад бол ийм зүйл байхгүй гэнэ. Бид олон зүйлийг, оньсон техник машиныг ч, дэлхийд тогтсон ёс журмыг ч монголчилж чаддагаараа адтай зартай. Харин хуулийг монголчилж үзэл санааг нь хүчгүйдүүлж Африк шиг соёлт нийгмээс ялгарах хэрэггүй юм. Өнөө биш ч маргааш, аль болох хурдан давхар дээлийг нь дан болгох ёстой. Үүнээс хэдэн улстөрч даарч болох ч хаялгад нь бүхэл монгол дулаацан гэсэх юм. Давхар дээлний завсар авилга хавчуулагдаад яваад байгааг ч бас мартах учиргүй.

 7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хонгордов:
хууль болоод амьдрал мэдэхгүй дээр нь ард түмнийхээ санал хүсэлтийг ядаж ахмад буурлууд эрдэмтэн мэргэдийнхээ сургаалийг ч сонсож чаддагүй 76 гишүүнтэй байхаар ганц ерөнхийлөгчийн засаглалтай болмоор юм 76 гишүүний зардалд хайран олон тэрбум төг зарлагдаж байхаар нийгэмд хэрэгтэй зйлд заржс байвал хол дээр байна ганц олигтой хууль батлаж чадахгүй хичнээн өөрчлөлт оруулж байна мэргэжлийн хуульчид эрдэмтэдийн санал хүсэлтийг авч байсан бол ийм асуудалд орохгүй ядаж дагаж гүйгээд байгаа хөрш орныхоо туршлагыг ч гэсэн хараач хятадын удирдлагад явж чадахгүй тэргэнцэртэй буурлууд зөндөө байгаа нь телвизээр харуулж байсан тэдний бие царай зүс нас хамаагүй гагцхүү олон жилийн туршлага хуримтлуулсан толгой нь хэрэгтэйг харуулж байгаа бусуу ерөнхийлөгчийн засаглалтай болдоггүй юмаа гэхэд гишүүдийнхээ тоог цөөлж 21 болговол яасан юм тэртэй тэргүй чуулгандаа гишүүдийн тал нь сууж байгаа биз дээ хуулий ч батлаж чадахгүй мунгинаж байх хооронд монголын иргэд хохирсоор байна
2014-01-18
zochin:
davhar deeltei yavaa humuusiin 1 ni s.demberel tereer uuriinhuu erh ashgiin tuluu tanhim, gedeg baiguullagaig yostoi l 1 samarch baina daa. ene demberel ni gadnaa hun turhtui haragdaj baigaa bolovch dotor taldaa alban tu*l,erh medel, huuhen 3 t shunsan, shunal tachaal ni deed tsegtee tutsan neg ugeer helbel hun durstei berd bolson amitan baina
2014-01-17
zochin:
yun 16 on be hurdan shiideh heregtei
2014-01-17
зочин:
эрүүгийн элемент ландаг батцэнгэлээ чи төрсөн эхийнхээ эсрэг * тавьж явсан чинь үнэн биз дээ
2014-01-17
иргэн:
давхар дээлийг нь одоохон тайл юуны чинь 2016 оны сонгууль өөрийн яамандаа таарсан хууль баталуулхын тулд хахууль өгч авч сурсан ул*а хээл хахууль чинь их хуралд л байдаг юм
2014-01-17
иргэн:
давхар дээлийг нь одоохон тайл юуны чинь 2016 оны сонгууль өөрийн яамандаа таарсан хууль баталуулхын тулд хахууль өгч авч сурсан ул*а хээл хахууль чинь их хуралд л байдаг юм
2014-01-17
шудрага иргэн :
энэ элбэгдоржид үнэн юм байхгүй энэ хүний төрсөн нь үнэн байх үхэх нь үнэн байх төр засгийн хөрөнгөөр гадаадад явж дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байна гадаад яваад улс оронд юу бүтээж байгаа юм харагдах юм байхгүй
2014-01-17
шудрага иргэн :
энэ элбэгдоржид үнэн юм байхгүй энэ хүний төрсөн нь үнэн байх үхэх нь үнэн байх төр засгийн хөрөнгөөр гадаадад явж дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байна гадаад яваад улс оронд юу бүтээж байгаа юм харагдах юм байхгүй
2014-01-17
ard tumen:
tailahgui geed suuj bga hun hen gedeg ny todorhoi shuu dee yund marganam
2014-01-17
иргэн:
нөгөө муу худалч элбэгдорж сонгуулиас өмнө их хурлын гишүүддээ давхар эмээл битгий тохоорой гэж донгодоод байсан чинь яалаа намаа ялаад гараад ирэхээр бүгдэд нь давхар эмээл тохуулчихаад одоо болохоор хуулиар зохицуулна хууль санаачилна гээд ямар юмаа солиороод байгаа хулгайч вэ ёстой ичих нүүрэндээ илгэ наасан муу хулгайч
2014-01-17
irgen:
uih-iin gishuun ugaasaa hereldehees uur hiih ajilgui bolohoor said nart asuulga taviad l suuj baidag yum doo . emegtei gishuud gej ii*e tiihsee savchhaad hiih yumaa olj yadaad l yavdag yum chini davhadlaad l yavj baig doo huuriis.
2014-01-16
irgen:
davhar deeliig ali boloh turgen tailuulah talaar ard irged bid sanaa tavij sanalaa negtegvel ayasan yun be
2014-01-16
boss:
түрүүвчээ бодсон дээрээ хүн нэг л амьдарна.юуны чинь ард түмэн ядуу байвал удирдахад амар байдаг юм.
2014-01-16
цогоо:
одоо энэ дарга нар гишууд болимоор юмаа даахгуй * булуу хураана гэдэг шиг нэг л олон ажил ачаа уурсэн хумуус тэгээд тэр ажлуудаа гуйцэд хийж чадахгуй л бна шуу дээ.эсвэл нэг хун ийм олон ажил хийж чаддаг юм л бол бух турийн албан хаагчид 2 ажил хариуцуулбал орон тоо цомхотгох сайхан шилдэг арга болох бишуу
2014-01-16
анар:
ардчилсан төр нийгэм юм бол хурдан алдаагаа засаачээ.юуг нь яриад байдаг юм бэ.эсвэл ялгаагүй хулхи гарууд болох гээд байгаа юм уу
2014-01-16
зочин:
африкт хүний мах иддэг мангасууд давхар дээлтэй бол манайд төрийн өмчийг иддэг "төрөөс төрсөн тэрбумтан" нэртэй мангасууд давхар дээлтэй. африкийн махчдийн авууштай тал нь тэнд хийх ажил нь давхардсан данхайсан толгойтой том төр байхгүй, идсэн ч манайхаас бага иднэ. манай махчид үнэндээ улс орноо цөлмөж дуусгаж байна.
2014-01-16
irgen:
yaltan enh bayar sharav dorj nyamdorj byamba dorj ulaan edgeer humuust avligal ogch ene zaaltyg huulind oruulsan biz dee? tegeed deesh ni shidsen chuluu ooriin tolgoi deer gej ooroo shorond oroo biz dee?
2014-01-16
иргэн:
улс төрчид яагаад ийм ичгүүргүй байдаг байна аа. орой бүр телевизээр пял таваг шиг нүүрнүүдээ гаргаад сууж байхыг нь харахаар ой гутах юм.
2014-01-16
батаа:
үндсэн хуулийн заалтыг 1992 оноос хойш зөрчсөн шүү.уих гишүүн үүрэгт ажилаасаа өөр ажил хийхгүй гэсэн заалт 1992 оны уих гишүүн хүнийг ерөнхий сайдаар томилсон.энэ алдаагаа засахын тулд үндсэн хуульд халдсан.
2014-01-16