“Оюутны спорт, Универсиад наадам” номыг сургалтад хэрэглэнэ

Номын баярт Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, БШУЯамны дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, МОХ-ны Ерөнхийлөгч Х. Батсайхан, Спортын бэлтгэлийн төвийн удирдлага, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болон үе үеийн универсиад наадмын аварга тамирчдын төлөөлөл оролцсон юм.
Дөрвөн бүлэгтэй уг номын зохиогчоор доктор Д.Жаргалсайхан, ерөнхий редактороор нь Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхийлөгч Д.Баясгалан нар ажиллажээ.
Энэхүү номыг БШУЯамнаас бүх их, дээд сургууль, коллежийн оюутны биеийн тамирын хичээлийн сургалтад зориулан ашиглахыг зөвлөмж болгожээ. Тиймээс удахгүй 21 аймаг, нийслэлийн сургуулиудад хүргэх юм байна. Мөн “Оюутны спорт, Универсиад наадам” ном нь олон улсын оюутны спортын холбооны 65 жилийн ой, дэлхийн оюутны Универсиад наадам зохиогдсоны 55 жил, Монголын оюутны спортын холбооны 25 жилийн түүхт ойн баяруудад зориулагдан гарч буйгаараа онцлог аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ