
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд" уралдаанд оролцох бүтээлүүдийг бүртгэж эхэллээ. Бүтээлийг Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээн авч байгаа бөгөөд энэ сарын 25-аар тасалбар болгохоор болжээ.
Тус наадамд "Яруу найраг", “Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл”, "Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл", “Орчуулгын бүтээл”, “Шүүмж судлал”, “Хүүхдийн зохиол”, "Шог хошин зохиол” гэсэн номинациуд байгаа аж. "Алтан өд"-ийн эзэд Монголын зохиолчдын байгууллагын ойн өдөр буюу ирэх оны нэгдүгээр сарын есөнд тодрох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ