210 албан хаагчийг ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргажээ

img

Монгол Улсад захиргааны хэргийн шүүх 2004 оны 6 дугаар сард байгуулагдсан. Энэ хугацаанд буюу 2005-2013 онд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар шийдвэрлэсэн төрийн албаны маргааны судалгааг тус танхимаас хийжээ.

Дээд шүүх дээрх 9 жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалжээ. Ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр хүмүүсийн зарим нь л ажилгүй байсан хугацааны нөхөх олговор авах нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан бөгөөд 101 хүнд нийт 209 сая 101 365 төгрөгийг төсвөөс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэсэн аж.

Цаашид төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байгаа юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huulia :
huuliig hurdan uurchilj halsan. alban tu*ltnaar tuluuleh
2014-01-20
huulia :
huuliig hurdan uurchilj halsan. alban tu*ltnaar tuluuleh
2014-01-20
зочин:
хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай---ёстой зөв... даанч олонхи батлахгүй дээ
2014-01-17
zochin 3:
bolj bna .ali ert iim uurchlult oruulax baisan uym.nen yalanguya xuulia meddeggvi jiriin turiin alban xaagchiin amidralaar toglodog xvnd surtal, xvn chanargvin bodit ji*e bolson khovd aimgiin zasag darga, bsg-iin darga tedgeeriin gar xul bologsodiig shudarga tur gej baidag bol ergej neg xarmaar bna.
2014-01-17
ganhuyag:
turiin alba avilgiin eh vvsveriin vndes munuus mun.mungu hiih eh survalj,yaval luivar hiih talaar bodlogo bodoj suudag hviten amia bodson archaagvi amitasiin tsugluulganuud bidnii udur shunugvi hudulmurluj olson mongonii tatvaraas hulgailagch nar munuusuu mun .bas ogthon ch hariytslaga gej medehgvi yagaad geheer sul mungu oldog bolohoor
2014-01-17
ganaa:
төрийн алба төрлийн алба болоод байна.ялангуяа хөдөө орон нутагт ажил хийхэд үнэнхээр хэцүү болж байна.бөөн улс төр ярьсан дарга нар ажлаа өг миний тийм хүн ажилтай болгох хэрэгтэй байна гээд л.....
2014-01-17
zochin:
zub sg dee nab uls turiin haryaalal, tanil tal gej zunduu l undealalgui haldag sh dee, halsan etgeedees garguulah ni mash zub uls tegj hihurch bolohgui
2014-01-17
хуульч:
хуулийн заалт нь үндэслэлтэй халагдсан ч байсан гомдол гаргаад худал баримт бүрдүүлээд гүйхэд ажил олгогчын эсрэг гарчихдаг дутагдалтай тал бий,улайм цайм л согтуу аль эсвэл олон өдрөөр хэл сураггүй алга болох,хулгай хийгээд гардуулаагүй л бол амаараа ажил хийгээд амьтан хүний бөгс ухаад явж байхад ажлын үр бүтээлгүй ч байсан халагдана гэж гонж,ер нь төрийн үйлчилгээний байгууллагын ажилчид өөрсдөө баялаг бүтээхгүй хэрнээ бусдын хөдөлмөрийг мөлжиж хамгийн их цалинг нь авна болоогүй дээр нь тэтгэвэр тэтгэлэг авна,үр хүүхдээ их дээд сургуульд үнэгүй сургачихна,өөр бусад олон халамжуудыг эдэлдэг шдээ,
2014-01-17
irgen:
odoo uvs, hovdiinhon l bukh baiguullaguudaar duurch bgaa sh de.
2014-01-17
нараа:
өвөрхангайн уугууль захирал байвал тэр байгууллага 70*-80%нь тэр нутгийн ажилчид байж үгсэн хуйвалдаж өмгөөлж хамгаалдаг. мөн завхан төв сэлэнгэ аймгууд нутгархах үзэлтэй.судлаарай яг ийм процес байгаа
2014-01-17
иргэн:
өөрийн гаргасан тушаалаа хууль мэт бодож сэтгээд сурчихсан жирийн ажилчдыг ялих ялихгүй юмаар өөнтөглөн халж оронд нь ах дүү танил талаа ажилд авдаг сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг чадваржуулья.
2014-01-17
1234:
зөв шдээ, хүнийг үндэслэлгүй халчихаад тэрнээс болсон зардлыг төр төлөөд байж болохгүй, дэмжиж байна
2014-01-17