Д.Болдбаатар байраа урагшлууллаа
“Дакар ралли-2014”-т ОУХМ Д.Болдбаатар амжилттай уралдаж байна. Тэрбээр өчигдөр болсон 11 дүгээр шатны уралдаанд 54 дүгээр байрт орж иржээ.
Ингэснээр нийлбэр цагаараа 60 дугаар байрт бичигдэж, өмнөх өдрийн байраа хоёроор урагшлуулсан байна. Энэ гараа Чилийн Антофагаста хотоос Эл Салвадорь хүртэл 605 км замд болжээ.
Энэ жилийн Дакар ралли 13 гараанаас бүрдэж байгаа ба тамирчид 8500 км замыг туул барианд орно. 12 дахь өдрийн гараа Чили Улсын Эл Салвадорь хотоос Ла Серена, 13 дахь өдрийн гараа Ла Серенагаас Валпарайсо хүртэл үргэлжилнэ. 35 дахь удаагийн уралдааны аваргууд энэ сарын 18-ны өдөр тодорно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ