“Диваажин энд байна”
УДБЭТ-ын хамт олон энэ оны шинэ уран бүтээлээ үзэгчиддээ толилуулах гэж байна. Тэд Португалийн балетмейстер Хьюго Вератай хамтран “Диваажин энд байна” модерн балетыг тоглохоор болжээ.
Балетын гоцлол бүжигчнээр ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетчин Д.Одсүрэн, дуурийн театрын гоцлол балетчин, соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглохоор бэлдэж байна. Энэхүү уран бүтээлийн бүх зардлыг тус бүтээлийн балетмейстерээр ажиллаж буй Хьюго Вера гаргаж байгаа гэнэ. Модерн балет нь дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн төдийгүй үзэгчид тухайн бүтээлийг олон талаас нь харж, өөрийнхөөрөө мэдрэх, хүлээж авах боломж олгодогоороо онцлогтой юм байна.
Үзэгчид ирэх сарын 14-16-ны өдрүүдэд дуурийн театрын тайзан дээр амилах “Диваажин энд байна”-д саатаж болох нь.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ