Сайдад хаяглах үг
Бид боловсролдоо чамгүй анхаараад үр дүнг нь өнөөдөр амсч байна. Хүн болгоноо дипломтой болгохыг мөрөөссөн болохоос ирээдүйн хөгжилд огт анхаардаггүйн жишээ гудамжинд лааз өшиглөөд явж байгаа 100 мянга илүү хүнээс харагдана. Эцэг эхчүүд дээд боловсролтой л бол болоо амиа аваад явчихна гэж сэтгэдэг. Баахан цагаан гартан үйлдвэрлээд нийгэм эдийн засагт учруулж байгаа хор хөнөөл дэндээ их. Ихэнх нь луйварчид. Захаасаа шоронгийн хаалга татаж байна. Улс орныг дээд боловсролтонгууд /манай жишгээр шүү дээ/ удирддаггүй юм гэсэн хэлц тараад байгааг эрхэм сайд санаандаа авна биз ээ. Хүүхдүүдээ гадны орнуудын жишиг стандартаар зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин болгохыг хүсч байна. Танай яаманд боловсролын стандарт гэж байна уу. Магадлан итгэмжлэгдсэн гэх сургуулиудаас төгсч байгаа бүхэн ажлын байртай болж байна уу.
7
Асуух зүйл зөндөө байх юм. Энэ удаад асуух зүйлээ их дээд сургуулиудын асуудлаар биш хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлж, боловсруулж байгаагаас эхэлье гэж бодсон юм. Сайд та бид адилхан л аль нэг аймгийн төв, хотын гэр хорооллын хүүхдүүд. Ус түрж, түлээ хагалж алсын тэртээх орон сууцны хөвгүүдийн атаархам амьдралыг хамтдаа л туулсан. Жирийн малчин, ажилчны хүүхэд их сургуульд орох гэж жил болгоны конкурсаар луйвардуулж байсныг та биеэрээ мэдрэх юм билээ. Өнөө цаг өөр болжээ. Хэн хүссэн нь мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай /улсын төсвөөр/ дээд боловсролтой байж болно. Бүүр доктор, профессор ч болж болно. Гэхдээ тэднийг зөв ашиглах хөдөлмөрийн зах зээл байна уу. Монголд ажиллаж амьдарч байгаа л бол Монголдоо элэгтэй байх зарчмыг та нар хэр суулгаж байна вэ. Дэлхийн даяарчлалын энэ их давалгаанд Монгол хүн монголоороо үлдэхийн тулд яах ёстой замыг таны яам яаж хэрхэн нээж байгаа вэ. Ном дэвтэр /тэр нь төрөөс төрсөн тэрбумтны амь зогоох хэрэгсэл/, хувцас хунархан тэгээд л болсон. Өнгө будаг, дизайн чимэглэл ярих юмгүй ч агуулга, утга учир нь өнөөгийн шаардлагад яагаад ч нийцэхгүй сурах бичгээр сурагчдаа хангаж байна.
7
Гэтэл өнөөдөр хүүхдүүд маань юу хийж байна. PС тоглож л өнжиж байна. Бүхий л амьдрал нь интернет шахуу болчихоод байна. Гэрийн даалгавар, багшийн төвөгтэй асуудлыг хэдхэн товч дараад л гүйцэтгэж байна. Амьдралыг дэндүү хялбар, copy-гоор л төсөөлөх болж. Гудамжаар дүүрэн монголоо мартсан залуус. Монгол хүн өргөн мөртэй, өргөн шанаатай гэх тодотгол хавчиг мөр, туяхан алхаагаар л анзаарагдах болсон байна. Хүүхдүүд ээ нэг анзаар. Би номонд анхаарлаа хандуул гэх гээд байна. Ядаж мөрөөдөлтэй болно. Мөрөөдөл кибер ертөнцийн хүчирхийллээс ангид юм. Үнэндээ хүүхэд багачуудад ямар ном уншуулах вэ гэдэг асуултад зөв хариулт өгч, зөв ном уншуулах нь ирээдүйн том асуудал.
8
Номноос зрхиолын амт авах нь өөрөө ургуулан бодох боломжийг нээнэ. Интернет, киноноос уг зохиолын амтыг авах дэндүү амархан. Гэхдээ бид төсөөлөх, мөрөөдөх чанараа алддаг. Бүх зүйл туйлын утга учир л гэж боддог. Ном үүгээрээ төгөлдөр оршсоор байдгийм шүү дээ.
8
...Өнгөрсөн зууны сүүлчээр Бандурагийн лабораторид хийсэн судалгаагаар телевизээр гарч байгаа түрэмгийлэл, аллага таллага үзүүлсэн кино хүүхдийн зан үйлд ямар өөрчлөлт оруулдгийг судлаад “Түрэмгий зан үйлийг нэмэгдүүлдэг, түрэмгий зан чанараа тэвчих чадварыг буруулдаг, түрэмгийллийг мэдэрч, эв дүйтэй харьцах чадварыг алдагдуулдаг” гэж тогтоогоод, 427 хүүхдийг арав арван жилээр зан авирт нь ямар өөрчлөлт гарсныг олж тогтоосон байдаг. Судалгаанд хамрагдсан 4000 хүүхэд 30 насандаа түрэмгий зан авир нь тогтвортой хадгалагдсан, хууль дүрэм олонтаа зөрчдөг, гэр бүлийн түрэмгийлэл тогтмол байдаг болохыг тогтоожээ. 30 насандаа хийсэн гэмт хэргийн хүнд хөнгөний шинж нь 8 насандаа телевизээр үзэж байсан хүчирхийлэлтэй шууд хамааралтай гэсэн дүгнэлт хийсэн байна. ...Л.Нямаа ах нийтлэлдээ ийм аншлага хийсэн байна лээ.
8
Хүчирхийллийн үндсийг бий болгож байгаа нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж байгаа ч Хүн хүн байхыг сургаж зааварлахгүй байгаа эцэг эхчүүд бидний буруу. Харин сайд та юу гэж бодож байна.
8
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ