Азийн наадамд 11 орны хүүхдүүд оролцлоо

img

Япон улсад зохиогдсон Азийн олон улсын хүүхдийн кино наадам энэ сарын 3-ны өдөр Япон улсын Хёго мужид “Боловсрол” сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол, Солонгос, Япон, Хятад, Вьетнам, Камбож, Мьямар, Тайвань, Таиланд зэрэг Азийн 11 орны хүүхдүүд оролцсон бөгөөд манай улсаас 79 дүгээр сургуулийн сурагч Г.Мөнх-Од “Аргал”, Амгалан цогцолбор сургуулийн сурагч С.Билэгжаргал “Би аавынхаа багш”, Гёте сургуулийн сурагч Б.Бямбацэрэн “Сурах боловсрол-ус”, 1-р сургуулийн сурагч О.Сүхчулуун, Ж.Намжилдорж нар “Боловсрол надад хүмүүжил олгосон” бүтээлээр оролцжээ. Мөн Завхан аймгаас Р.Сэлэнгэ “Монгол дээл” , С.Алтан-Эрдэнэ “Сурах гэсэн боловч”, Э.Тайванбаяр “Алдаанаасаа суралцах нь”, Ж.Мөнхтуяа “Ах бид хоёр”, П.Бадамцэцэг “Монгол бүжиг” бүтээлээр тус тус оролцсоноос Завхан аймгийн сурагч Сүхбаатарын Алтан-Эрдэнэ “Сурах гэсэн боловч” бүтээлээрээ тэргүүн шагнал, Ганбаатарын Билэгжаргал “Би аавынхаа багш” бүтээлээрээ урамшуулалт шагнал хүртлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэцгээе! Мартагдашгүй сайхан шинэ жилийн баяраа видео болгон мөнхрүүлж, хөгжилтэй, хөгтэй дурсамж дүүрэн мөчүүдээ фото халисанд буулгамаар байна уу? Энэ одоо амархан боллоо. Яг одоо утсаа авч бидэн рүү залга! 96720102, 88045009
2011-12-05