Бэкэгийн "Тэртээх ертөнцийн хөгжимчин"

img

Жүжигчин, найруулагч Т.Билэгжаргал буюу Бэкэ нэгэн шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрбээр энэ удаа кинондоо дүр бүтээхгүйгээр продюссерээр нь ажиллаж байгаа юм байна.

Уг киног “Хөлтрөг” киноны найруулагчаар ажилласан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, АНУ-ыг зорьсоноосоо хойш кинонд тоглоогүй жүжигчин Ч.Ундрал, “Дэлхийд дурласан сар” киноны гол дүрийг бүтээсэн Б.Мишээл нарын уран бүтээлчтэй хамтран хийж байгаа аж.

Мөн зураг авалтыг “Lemon”, “Black magic” студи хариуцаж байгаа юм байна. "Тэртээх ертөнцийн хөгжимчин" нэртэй тус кино нь хөгжимчин залуугийн амьдрал, хайр дурлал, уран бүтээлийг харуулсан оюун санааны драм гэж уран бүтээлчид нь онцолж байна.

Жүжигчин Бэкэ өмнө нь “Гарал угсаа” уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулан өөрөө гол дүрд нь тоглож үзэгчдэд хүргэж  байсан билээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ