“Спорт-2013” үзэсгэлэн нээгдлээ

Уг үзэсгэлэнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төв, Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Монгол Улсад зохиогдсон олон улсын тэмцээн, Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан Спортын 30 гаруй холбоо оролцсон.
Тэд тэмцээний тайлан, баг тамирчдын спортын амжилтын талаарх тайлан, мэдээллийг фото зургаар сурталчилан олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэн хоёр өдрийн турш олон нийтэд хүрнэ. Маргааш 14:00 цагт 2013 оны ажлын үзүүлэлтийг дүгнэж, шалгарсан байгууллага, биеийн тамирын арга зүйч, биеийн тамирын багш нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит “Батламж”-ийг гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болох юм байна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ