“Азийн загварын 7 хоног” Монголд
“Азийн загварын 7 хоног-2014” манай улсад зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг “Азийн загварын 7 хоног”-ийг санаачлагч “Group fashion weeks”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma, “Imex corporation LLC”-ийн гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүр-Эрдэнэ нарын холбогдох хүмүүс хийлээ.
“Азийн загварын 7 хоног-2014” нь ирэх наймдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус наадам нь өнгөрсөн жил Япон улсад болсон ба дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон үйл ажиллагаа болжээ. Харин энэ удаагийн наадамд Азийн 30 гаруй Латин америк, Дубай, Гүрж, Австрали зэрэг 20 орчим орон буюу нийт 50 гаруй улсын 200 гаруй дизайнер оролцох гэнэ. Мөн Япон, Африк зэрэг орны миссүүд хүрэлцэн ирж оролцохоо мэдэгдээд байгаа аж.
Түүнчлэн “Азийн загварын 7 хоног-2014” зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачны үзэсгэлэн манай улсад зохион байгуулагдах юм байна. Эх орондоо болох уг наадамд манай улсаас 50 модель, 5 дизайнер, 5 үсчин, гоо засалч оролцох эрхтэй бөгөөд тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалтыг ирэх наймдугаар сарын 01-нээс өмнө явуулна.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ