Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг буцаан залав

img

 

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн уг эхийг Төрийн ордны Төрийн түүхийн музейд байрлуулан олон нийтэд сонирхуулсан билээ. Иргэд, олон нийтэд энэ нэгдүгээр сарын 13-наас цөөн өдөр дэлгэн үзүүлж сонирхуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд буцаан заллаа.

1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн уг эх Монгол Улсын Төрийн тэргүүний албан өрөөнд байнга залагдаж байдаг юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ