Ө.Цэрэнчунт, Маргарита Ивановнатай хосолно

img

Дуучин Ө.Цэрэнчунтын “VIP 100”сонгодог  тоглолт маргааш болно. Тэрбээр ОХУ-ын “Мариинский” театрын гоцлооч Маргарита Ивановатай хамтран ОХУ болон Италийн алдартай хөгжмийн зохиолчдын ари, романсыг эгшиглүүлнэ.

Түүнтэй хамтран дуулах Маргарита Иванова нь ОХУ-ын сонгодог урлагт  хүчин зүтгэж байгаа чадварлаг дуучдын нэг. Тэрбээр  дуучин Ө.Цэрэнчунттай таван жилийн гэрээтэй ажиллаж байгаа юм байна. Тэд Герман улсад хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Ө.Цэрэнчунтын хувьд өнгөрсөн хавар консерваторио төгсөж, одоо Италийн Ром хотноо мэргэжил дээшлүүлэн сурч буй. Сонгодог хөгжим шимтэн сонсдог, сонирхдог 100 хүнд зориулсан “VIP 100” нь түүний тав дахь удаагийн тоглолт болж байгаа юм байна. Тэрбээр Санкт-Петербуг хотын Римский-Корсаковын нэрэмжит консерваторид сурч байхдаа “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд гоцлон, хойд хөршид авьяасаа гайхуулж байсан билээ.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
sain b.na shuu,songodogoor xoid xorshid unelegdene gedeg xer bargiin aaviin xuugiin xiix zuil bins shuu .x.baatar xaidav guian snavi baix ,ene xunii snavi nar er ni amjiltand ix xurexiim daa.amjilt xusie.
2014-01-19