Сайдад хаяглах үг 2

img

Боловсролын салбарын шинэтгэл сууриараа гацаанд хүрээд байгаагийн гол шалтгаан төрөөс баримталж буй бодлогодоо байгаа юм. Ардчилсан хувьсгалаас хойш өөрчлөгдөөгүй, өөрчлөхийг хүсэхгүй байгаа салбар яах аргагүй боловсрол. Нэг сайд гарч ирээд баахан туршилт хийнэ. Дөрвөн жилийн дараа нөгөөх нь гарч ирээд өмнөхөө орвонгоор нь өөрчлөөд шинэчлэл нэрээр баахан туршилт хийнэ. Эцсийн бүлэгт яам толгойлсон хэсэг нөхдүүд цулайтал баяжаад хүүхдүүд маань хохирч гүйцлээ.  Сурагчдын дүрэмт хувцас, ном сурах бичгээс өгсүүлээд их дээд сургуулиудын сургалтын төлбөр, дагалдах зардлууд гээд төр, хувийн хэвшил хоёр хэдэн зуун тэрбумаар нь хуваагаад цохчихно. Юун Кембрижийн сургалтын тогтолцоо диплом өвөртөж хөөрсөн залуус гадны байтугай өнөөгийн Монголын хөдөлмөрийн зах зээлийн наад захын шаардлага хангахгүй. Улс орны хөгжлийн хэтийн ирээдүй болсон уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсон хүчнээс нийгмийн чанартай мэргэжил болох хуульч, эдийн засагч, улс төр судлаачаар 4-5 дахин их оюутан суралцаж төгсч байна. Мянга мянган гадны ажиллах хүч хөдөлмөрийн зах зээлийн хоосорсон орон зайг нөхөж байна. Дээд боловсролтонгууд худалдагч, бармен, үйлчлэгчээр л ажил эрхэлж байх жишээтэй. Боловсролдоо зарцуулсан сүүлийн хорин жилийн төсвийн мөнгийг харахаар аль хэдийнэ хөгжлийн манлайд хүрэх хэмжээний харагдана. Боловсролын салбарын хөгжил хүний хөгжлөөр хэмжигдэнэ, үр дүн нь хэдэн арван жилээр хэмжигдэнэ гэж ирээд л яамныхан ухуулах аястай. Ядаж энэ хорин жилд боловсролын ирээдүйн загварыг гаргасан байх учиртай. Харамсалтай нь үгүй. Засаг солигдох дөрөв дөрвөн жилийн хугацаанд шинэ хөтөлбөр, стандарт 100 хувь өөрчлөгдөнө. Төрийн залгамж халаа бодлого гэж үгүй. Боловсролын шинэтгэл гэхээсээ илүү багш нарын нийгмийн халамж, цалин, тэтгэврийг л голчлон ярина. Хамгийн их хохиролыг ирээдүй үе амссаар ирлээ. Л.Гантөмөр сайдад хаягласан өмнөх нийтлэлийг олон  хүн уншаад энэ боловсролын салбар дахь туршилтаа зогсоогооч, залгамж нэг л бодлоготой байя гэж гуйсан аргадсан санал хүсэлт явуулсан байна лээ. Боловсролын салбарын буруу бодлогоос болж ирээдүйн хүн хохирч байгаа. Ямар ч том хөрөнгө оруулалтаас илүү том хохирол юм шүү дээ.

6

Хөөрхий шинжлэх ухааны хамаг л ололтын төлөө амь биеэ харамгүй зориулсан мэлхий, хулгануудад зориулсан хөшөө дэлхийд олон бий. Харин Монголд бол боловсролын төлөө хамгийн их туршилтанд орж байгаа 90 оноос эдүгээг хүртэлх ЕБС-ийг төгсөгч болон одоо суралцаж байгаа хүүхдүүдэд зориулж Боловсролын яамны өмнө томоос том хөшөө босгомоор байгаа юм. Хөшөөний нүүрэн талд Амжилтгүй туршилтын золисонд өртөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье гээд бичихээ мартаж бас боломгүй.

6

90 оноос өмнө оросын боловсролын стандартыг мөрддөг байлаа. 90 оноос хойш үндэсний бичгээ сэргээх туршилтаар монгол ч үгүй крилл ч үгүй, эгшиг гийгүүлэгчийнхээ дүрэм дээр будилсан бүхэл бүтэн нэг үеийн нөхдүүд бий болсон. Дараа дараагийн туршилтаар 11, 12 жилийн боловсрол гэгчээр нөгөө хэсэг нь анги алгасаад явж өгсөн. Сурах бичиг, хичээлийн программ нь батлагдаагүй шахуу байхад шүү дээ. Бүхэл бүтэн нэг ангийн хчиээлийг огт үзээгүй сурагчид автоматаар анги алгасч очоод юу сурах вэ дээ. Жинхэнэ гажуудал бий болж олон ч хүүхдийн ерөнхий мэдлэгийн суурь гээч зүйл шороотой хутгалдсан даа. Их, дээд сургуульд элсэн орсон хүүхдүүд олигтой ерөнхий мэдлэгийн суурьгүйгээр яаж  хол явах вэ. Их, дээд сургууль нь ч мөнгө л авч байвал тухайн оюутан ямар мэдлэг боловсролтой байх нь падлийгүй төмөр зүүж, хавтас сугавчлуулаад л амьдрал руу хөөгөөд гаргачихна. Нөгөө хэд нь гудамжны хоккей сайн тоглогч болно. Тэгтэл хөдөлмөрийн зах зээл боловсон хүчнээр дутагдаад байдаг. Гаж тогтолцоо ингээд л улам гаж нийгмийн байдал, гаж хөгжлийн эхийг тавьсан хэрэг.

6

Кембрижийн боловсрол олгох гэж чадан ядаж байна. Англи, америк, физик, хими, нийгмийн ухаан гэж хаа ч байхгүй. Шинжлэх ухаан энэ бөмбөрцгийн хаа ч нэг л утга агуулгатай. Тэгсэн зарим нэг нь байдаг мэтээр сэтгээд бүхнийг энэ стандартанд оруулахыг уриалж зах зухаасаа холион бантангаа хутгаад явж байна. Ерөнхий боловсрол гэдэг бол ерөнхий мэдлэг олгож, хүнийг хүн болгон хүмүүжүүлэх л чанар стандарт байх ёстой шүү дээ. Тэрнээс монгол хүүхдийг англи, америк сэтгэлгээтэй болгоно гэж чармайхын нэр биш. Яахав боловсрол олгох арга барил янз янз байж болох ч монгол хүний зөв боловсрол эзэмшиж, зөв монгол хүн болоход л чиглэх ёстой баймаар юм.

7

Ерөнхий боловсролоос бугшсан боловсролын алдаа их, дээд сургуульд улам л ужгирна. Дээд боловсролын салбар хүнээ хөгжүүлэх биш хүнээсээ мөнгө салгах нь л гол зорилго нь болсон хувь, хувьсгалын олон их, дээд сургууль манайд бий. Нийгэмд хэн хэрэгтэй вэ, тэднийг яаж бэлтгэх вэ гэдэг төрийн бодлого хаана явдгийм бүү мэд. Өнөөдрийн оюутан шиг аз жаргалтай оюутан лав алга. Мөнгөө төлөөд хүссэн сургуульдаа орчихно. Сар бүр 70 мянган төгрөгийн цалин авна /нөгөө төлсөн мөнгөө эргүүлээд авчихна/, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино. Үр дүн нь баар цэнгээний газрын орлого зузаатгагдаж, эрүүлжүүлэх байранд морилох оюутны тоо нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын цэгцтэй мэдлэггүй нөхөр их дээд сургуулийн сургалтыг жинхэнэ оромддог юм байгаа биз дээ. Телевизийн АХА нэвтрүүлгийг та нэг хараарай. Монгол улс аль тивд оршдог вэ гэсэн асуултад хэнэг ч үгүй Австрали гэж хэлээд маасайтал инээх хөвгүүн, N2O-г нүүрстөрөгч гэх гоё бүсгүй, Менделеев гэдэг чинь сансрын нисгэгч гээд жишим ч үгүй буудах VI дамжааны оюутанг харж болно. Бид ийм л ирээдүйтэй хүмүүс шүү гэхээр зүрх шархирмаар.

6

Шинэчлэлтийн бодлого, туршилт гэхээсээ илүү түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүстээ гол анхаарлаа хандуулмаар байгаа юм. Багш нар дэндүү муу бэлтгэгдэж байна. Хуучин нь шинэчлэгдэж чадахгүй байна. Шинэчлэгдэж чадахгүй байгаагийн шалтгааны нэг нь дөрвөн жил тутамд солигдож байгаа болосролын стандарт, хөтөлбөрүүд болоод байгаа юм.  Ямар хүнээр багш бэлтгэчихээд дараа нь “Чи миний хүүхдэд юм заасангүй” гээд байгаа юм бэ. Ингэхээр одоогийн 30- аад мянган багшийг өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Өмнө нь таван жил тутамд багш нар мэргэжил дээшлүүлдэг байсан. Түүнийг бас нэг сайд нь гарч ирээд болиулсан. Харин энэ сайд дахин сургаж эхэлсэн нь нэг том дэвшил. Өмнө нь мэдлэгийн хуучрах хугацааг таван жилээр тооцдог байсан. 2000 оны үед энэ нь гурван жил болсон. Өнөөдөр бол хүний мэдлэгийн хуучралын хугацааг хагас жилээр хэмжиж байна шүү дээ. Тэгэхээр таны төгсөх үеийн мэдлэг хэнд ч хэрэггүй болж байгаа юм. Тиймээс л дуулиан шуугиан болгож барьсан Багшийн хөгжлийн ордноо түрээсийн байгуулагаар өнөөгийнх шиг дүүргэлгүйгээр хоцрогдсон нөхдүүдийн толгой тархийг сайн цэнэглэж баймаар байгаа юм. Боловсролын сайдад хаяглах  хоёр дахь захидал маань энэ болж байна даа. Монгол хүнийг эрдэм боловсролтой болгоход Ном, Авьяас хөтөлбөр тань ихээхэн амжилт олж байгаа ч гэсэн дээрх өгүүлбэрүүдийг маань анхааралдаа авна хэмээн найдаж байна.

6

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hongoroo:
olon ynziin uzel bodoltoi humuus baih um daa
2014-01-23
mongol:
эцэг эх амьдралд сургах л гол нь...
2014-01-22
zochin:
dorjoo gej ium iu bic*ed baigan asuudliig yrij baihad ooroo teneg ium aa
2014-01-21
dorjoo:
ene arhind tolgoigoo meduulsen mal iim l um bichne dee
2014-01-21
зочин :
үнэхээр багшийн ажлыг яаж дүгнэх тухай зөвлөмж гаргах хэрэгтэй.журнал хувийн хэрэг нэг өөр ,дүн нэг өөр тэрнийг бас нэг мөр болгох хэрэгтэй.
2014-01-20
amaraa:
үнэн шүү. гантөмөр сайд гуай. багшийн ажлын үнэлгээ гэж шал түүхий журам гарсан . зөвлөмж гарна гэсэн гараагүй. сургалтын менежерүүдээ сургамаар... багш нарын ажлыг яаж үнэлэх, хүүхдээ яаж хөгжүүлэх талаар яамны бодлого байх ёстой баймаар. яам 1 толгойтой, мэргэжилтнүүд нэг шийд гаргадаг баймаар юм. 1 ажлын талаар 2 удирдамж гардаг. доод хүмүүс алийг нь баримтлах вэ? сургалтын менежерүүд гэж өдөржингөө сургуулийн манаач, зохицуулагч, багш, удирдагч гээд бүх ажлыг хийдэг хүмүүстээ цалингий нь нэмж өгөөч. багш нараас бага цалинтай, ажлын цаг 2 нарны хооронд ажилладаг хүмүүс байдаг шүү? сайд аа!!!!
2014-01-20
amaraa:
үнэн шүү. гантөмөр сайд гуай. багшийн ажлын үнэлгээ гэж шал түүхий журам гарсан . зөвлөмж гарна гэсэн гараагүй. сургалтын менежерүүдээ сургамаар... багш нарын ажлыг яаж үнэлэх, хүүхдээ яаж хөгжүүлэх талаар яамны бодлого байх ёстой баймаар. яам 1 толгойтой, мэргэжилтнүүд нэг шийд гаргадаг баймаар юм. 1 ажлын талаар 2 удирдамж гардаг. доод хүмүүс алийг нь баримтлах вэ? сургалтын менежерүүд гэж өдөржингөө сургуулийн манаач, зохицуулагч, багш, удирдагч гээд бүх ажлыг хийдэг хүмүүстээ цалингий нь нэмж өгөөч. багш нараас бага цалинтай, ажлын цаг 2 нарны хооронд ажилладаг хүмүүс байдаг шүү? сайд аа!!!!
2014-01-20
amaraa:
үнэн шүү. гантөмөр сайд гуай. багшийн ажлын үнэлгээ гэж шал түүхий журам гарсан . зөвлөмж гарна гэсэн гараагүй. сургалтын менежерүүдээ сургамаар... багш нарын ажлыг яаж үнэлэх, хүүхдээ яаж хөгжүүлэх талаар яамны бодлого байх ёстой баймаар. яам 1 толгойтой, мэргэжилтнүүд нэг шийд гаргадаг баймаар юм. 1 ажлын талаар 2 удирдамж гардаг. доод хүмүүс алийг нь баримтлах вэ? сургалтын менежерүүд гэж өдөржингөө сургуулийн манаач, зохицуулагч, багш, удирдагч гээд бүх ажлыг хийдэг хүмүүстээ цалингий нь нэмж өгөөч. багш нараас бага цалинтай, ажлын цаг 2 нарны хооронд ажилладаг хүмүүс байдаг шүү? сайд аа!!!!
2014-01-20
должин:
худлаа том хөтөлбөр гаргаад тэрийг чинь сайдын дор байгаа хэдэн хүн нэр нүүр олж ажилтай болж байна,хувааж идэж байна. жишээ татахад хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа лабортори сургууль нэртэй сургуулиуд чинь ямарч хичээлийн төлөвлөгөө байхгүй үндсэн хичээлээ орхичихсон, шүр сувдаар нэг хачин юм хийхийг заадаг болсон байна. монголын хөгжил шүр сувдаар хөгжих юм уу яамны мэргэжилтэн гэсэн хэдэн хүн өөрснөө өөрийнхөө ажлыг дүгнээд зарим муу болсоныгоо өөрснөө дүнгийг нь засуулаад сайн ажилласан болж тайлагнадаг.энэ зөрчил схд 12-р сургууль дээр их гарч байна. захирал нь хэдэн багшаараа концерт шиг юм тоглуулаад сурагчдад шахаж удирдлагуудтайгаа гадаад явж зугаалсан энэ сургуулийг шалгаач гантөмөр сайдаа
2014-01-20
hongoroo:
uneniig ni helsen um chin muu baih ni argagui shuu dee
2014-01-20
батаа:
муу нийтлэл болсон бна, болоод өнгөрсөн зүйлсийг их оруулсан учраас тогоон дотор нь чанагдаж явдаг боловсролын салбарынхан бол хмм гэхээр хэмжээний л юм, харин мэдээлэлгүй нөхдүүдэд бол яахав өөлгөн л юм
2014-01-20
hongoroo:
ene yostoi zov shuu
2014-01-20
шүүмжлэл:
манай боловсролын тогтолцоо үнэхээр хэцүү байна ш дээ, энэ яам яг юу хийдэг юм бэ? ажлаа хийгээч ээ чадахгүй бол ажлаа өгөөч ээ, та нар чадахгүй байна ш дээ, ажлаа өгөөд өөрсдөө жаахан ч гэсэн сурч боловсрох юм бодвол яасан юм бэ найзууд аа
2014-01-20
zohcin:
end bichigdsen zuiluuded yamnii humuus anhaaraasai, zahirluudiig solij alban tu*liin heruul hiij baisnaas surgaltiin chanar yaj saijruulj boloh talaar bagsh nartai yariltsaj, bagsh nariinhaa mergejil medlegiig deeshluulehed anhaarah, ter ordond hen ordog yum boloo? tureeseer duureh viidee. uilchilgeenii gazar, baiguullaguudiin hayaguudiig mongoloor tomoor bichij, door ni angliar jijgeer bichij tavih yostoi bishuu.
2014-01-20
zochin:
боловсролын салбарын хийгдэж буй шинэчлэл агуулга уялдаа муутай ба. өчигдөр их сүрхий ярьж байна, зовохгүй. ебс-дад ёс суртахуны хичээл орно гэж болимоор юм, 1 хүүхэд оногдох ачаалалыг тооцож үзмээр, санаагаараа байж болохгүй, бүх хичээлүүдээр, бүх багш нар ёс суртахууныг төлөвшлийг хичээлээрээ дамжуулж ордог оо, хичээлүүд бүгд холбогдоно тэгэж орж ирсэн, орж бгаа, шинэ зүйл гэж бодоод байх шиг инээдэмтэй юм
2014-01-20
zochin:
deer ni gadaadad amidarch baigaa huuhduud ni mongol helee medehgui bolovsorch baigaa ni emgenel yum.aav eej ni bur ter ulsiinhaa heleer hoorondoo iariad iavah ni gutamshig.
2014-01-20
zochin:
manaih ehleed bagsh naraa sain bolovsruulah heregtei. oyutnaasaa dor medlegtei bagsh olon bainashtei. yerunhii bolovsrolin surguuli yamarch medleg olgohgui, yumig argalj surdag gazar bolson yum bishuu?
2014-01-20
бадамжавт:
багш хөгжлийн ордноор ярилцлага хийгээчээ багш нь хөгжижи болдоггүй ордонг гайхаад сууж бна багш нар нь
2014-01-20
бадамжавт:
багш хөгжлийн ордноор ярилцлага хийгээчээ багш нь хөгжижи болдоггүй ордонг гайхаад сууж бна багш нар нь
2014-01-20
зочин:
яг үнэн багшдаа зориулж бариагүй юм бол яах гэж сүртэй том нэр өгсөн юм бэ багш хөгжлийн ордон гэхээр багшаа сургах хөгжүүлэх гэж барьсан гэж бодоод байна шүү дээ эсвэл тэр чигээр нь түрээсэлсэн юм болов уу арай дэндүү
2014-01-20
багш:
багш хөгжлийн ордондоо багш би хөгжмөөр байх юм харамсалтай нь 1сар сурагчид амарч байхад 1 цаг суралт явуулсангүй харин бүр баянхошууны 105 р сургууль дээр очиж хөгж гэнээ ямар учир бна яагаад багшдаа хэрэггүй ийм их үнэтэй ордон босгож сайд асасн отгонбаярын эхнэрийг баяжуулсан юм бэ ойлгохгүй бна
2014-01-20
badamjavd:
automataar angi algasana gej buruu oilgood bna. dund ni neg angid uzdeg hicheeliig algasaj bgaa geed buruu oilgood bna! uzdeg hicheel ogt algasaagui shuu. medej yarij bichih heregtei
2014-01-20
sese:
200% sanal niilej bna
2014-01-20
áàãø:
ýðäýì øèíæèëãýý îíîë ïðàêòèêèéí õóðàë çîõèîí áàéãóóëæ ïðîôåññîðóóäûí ¿ã ñîíñîõîä ÿàäàã áàéíàà.äýíä¿¿ þìàà
2014-01-20
ñóäëàà÷:
ñàíàë íýã áàéíà.ìàø çºâ áè÷ñýí áàéíà.áîëîâñðîëûí ñèñòåìèéí ºìíºõ ãàæóóäëûã øóóä ¿ðãýëæë¿¿ëæ áàéíà.íºãºº òîãòîëöîîíû, áîëîâñðîëûí àãóóëãûí øèíý÷ëýë...øèíý÷ëýë¿¿ä ÿàñàí âý? àìàí ÿðèàãààð øèíý÷èëæ áîëîõã¿é ë äýý.øèíý àðãàç¿éãýýð áàãø íàðûí ºäºð òóòìûí àæèëä áèå÷ëýí òóñëàõ áàéñàí þìàà. áøóßàìíû ãîë àëäàà îëîí ò¿ìíèé ñàíàë, ñóäëàà÷äûí ä¿ãíýëò òóñãàäàãã¿é,ÿìàð ÷ îíîëã¿é ñàíàñíààðàà òîãòîëò õèéäýã.äààí÷ õýðýã àëãàà. ýðäýì øèíæèëãýýíèé áàéãóóëëàãà íü èíãýæ çºâ뺺ä áàéãàà þì áàéõäàà.
2014-01-20
зочин:
100% санал нийлж байна.
2014-01-20