Д.Болдбаатар "Дакар ралли”-д амжилттай оролцлоо
Автоспортын олимп гэгддэг “Дакар ралли” 35 удаагийн уралдаан болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний мотоциклийн төрөлд Монгол улсаа төлөөлөн 180 дугаартай уралдсан ОУХМ Д.Болдбаатар амжилт дүүрэн оролцлоо. Тэрбээр уралдааны хүнд хэцүү замд Ази тивийн тамирчдаас ганцаараа шалгаран үлдэж, өрсөлдсөн юм. Нийт 13 үе, 8500 км замыг амжилттай туулж, нийлбэр цагаараа 60 дугаар байрт бичигдэж, уралдааныг дуусгалаа.
Мөн ОУХМ Н.Лхамаа 104 дугаартайгаар, ОУХМ Х.Батболд 143 хувийн дугаартай “Дакар ралли-2014”-д эх орноо төлөөлөн уралдсан билээ. Ингэснээр тэд Монголын автоспортын түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ