МУГЖ Х.Болормаагийн сар шинийн гоёл
“Намрын өнгө”, “Элээх тавилан”, “Нутаг амьтай аав”, “Ээжээс ерөөл хүсэх дуу” зэрэг дуугаараа олны танил болсон МУГЖ, дуучин Х.Болормаатай нэгэн телевизийн сар шинийн баярын нэвтрүүлгийн бичлэгийн үеэр тааралдсан юм. Тэрбээр ээтэн гутал, саарал үнэгэн малгай, орчин үеийн загвартай монгол хатны дээл өмссөн байв.
Түүнээс сар шинийн баярын тухай асуухад “Би чинь хөдөөний хүүхэд. Хүүхэд байхдаа цагаан сараар айл их хэснэ, тор бариад л хэсч өгдөг байлаа. Тороо дүүргэж ирчихээд, гоё юмнуудыг нь түүж авч чемодандаа хийчихээд л буцаад тороо бариад гардаг байсан. Нэг удаа тороо барьчихсан явж байсан чинь манай доод ангийн банди яг надтай адилхан тор барьчихсан явж байсан. Тэгээд түүнээс хойш ичээд дахиж айл хэсэхээ байсан” хэмээн хүүхэд насны дурсамжаа хуваалцсан юм.
Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ