“Цагаан, хар, улаан” роман хэвлэгджээ
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “Цагаан, хар, улаан” хэмээх нэртэй шинэ номоо өлгийдөн авчээ.
Энэхүү содон нэртэй романы гол дүрийн баатар нь Ховд аймгийн Булган суманд цагаан, хар, улаан гурван уул зурахаар очиж буй нэг зураач байх аж. Зураач ийм гурван өнгөтэй уул зурах болсон нь цаанаа маш том утга учрыг нуусан ба зохиолын гол зангилаа үүнд оршиж буй юм байна. Түүнчлэн гол дүрийн баатар Жангарын туульсын мөн чанарт нэвтэрсэн өвгөний хөргийг зурах гэж буй, эхийн талаасаа торгууд угсаатай нэгэн гадаад зураач эмэгтэйтэй танилцсанаар роман өрнөдөг байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана нь “Бөөгийн домог”, “Шүгдэн” зэрэг роман бичиж, уншигчдын хүртээл болгож байсан билээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ