Нар сарны дор хоёр нам

img

Эргэн ирсэн М.Энхболд намын даргын суудалд ирмэгцээ хойшоо налж суулгүй эгц сууж, зөв ажиллахаар шийдсэн бололтой улс төрийн намынханд урилга илгээж уулзалт ярилцлага хийсэн. Үзэл баримтлал мөрийн хөтөлбөр, эрхэм зорилгоо ерөнхийлөн ярихаас цаашгүй жижиг намын төлөөллийн олонх нь энэ уулзалтад ирж үг саналаа хэлж зурагтаар гарсан. Энэ цугларалтад гаргах цаг завгүй нэг лидер байсан нь АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг байлаа. Уулзалт том зүйл шийдээгүй ч бусад намуудын улс төрийн идэвхийг сэргээчих нийгмийн хүлээлтийг өдөөгөөд авсан. Бага шиг зааланд хэнд ч юм тунимхай аясаар ярих “бусад” намын дарга нарын энэ бөөгнөрлөөс манай улс төрийн намуудын одоогийн оршин буй нийгэмдээ шоовдорлогдсон дүр зураг тод харагдаж байсан. Иргэд эд нар чинь бас зарим нь байгаа л юм байна гэж холын садангаа зурагтаар харсан мэт цай уух зуур хөөрөлдөө биз. Ингээд тэр нэг телевизийн мэдээнээс хойш эдгээр намуудын ямар нэг үйл хөдлөл, улс төрийн гэж болох мэдэгдэл, их бага хурлын тухай юм сонсогдсонгүй.

6

Уламжлал ёсоор дараагийн сонгууль буюу 2016 он болтол ингээд хэсэг таг суух биз. Дуутай байя гээд ч нөгөө хоёр томтойгоо сонгууль дамжин жижиг наймаа үсэргэж жоохон юм халаасалсаар одоо хэлэх үггүй болсон. Жижиг гэх чимэг зүүсэн бусад намуудыг эргэн харахад төрийн хэмжээнд засаглалыг авах улс төрийн үйл ажиллагаа явуулах биш төрийн эрхийг аль хүчтэй нам бүлэглэл бүрэн базахыг дэмжиж гарынх нь хөлсийг арчиж өгөөд шан харамж авч мөр буруулсан нэг хүний намуудын явдал суудал харагдана. Тэд Дээд шүүхэд бүртгүүлэхдээ нийгмийн том бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөр баталж, гарын үсэг цуглуулж өгөх боловч зөвхөн өөрсдийнхөө сонгуулиар тонших будаагаа л тоолж суудаг нь гүтгэлэг биш. Сонгуулиас сонгуульд хулхидуулж сөхрөхийн хэрээр гуравдагч хүчний орон зайг үгүйлэх уухайлан дэмжих нийгмийн сэтгэл зүйн явц бүрэлдэж байх үед ч бусад намуудаас зоригтой тоглоод тавцан дээр гараад ирэх лидер байсангүй. Хөрөнгөтөн намын хөрөнгөтөн Буян Жагаа ахыг энэ хоёр онгироо намыг цочоож магадгүй гэсэн хүлээлт байсан тул ард түмэн Их хуралд заллаа. Өнөөдөх нь том намын хаясан жаахан өгөөшийг үмхэж Үйлдвэр худалдааны сайдын суудалд тэсэлгүй суугаад бөөн “нээнтэгт” орж цаашдын улс төрийн карьер нь конец шатандаа орсон. Л.Гүндалай гэж тун шоучин бас ч үгүй тэмцэгч имижтэй хүү бие даагаад ороод ирэхээр нь үзэгчид “энэ чинь хүү чинь, харин ...” гээд өндөлзтөл Эрүүл мэндийн сайд гоё гэсэн ах намын ам мэхэнд унаад буруудаж эхэлсэн. Арай гэж босж ирээд тоос шороогоо цэвэрлэж нэрээ олж авах гэтэл анд намынхан нь дахиж нэг элэгдээд тендер будлиантуулсан билүү, яалаа хойш нь аваачина шүү гэж дарамталсаар соёлтойгоор улс төрөөс шахчихсан. Одоо Хөвсгөл далайг хувьчилж авах тухай л юм бодож яваа дуулддаг. Тэр чигээрээ зөв зүтгэчихсэн бол өнөөдөр ард түмнээр бүтэн хүрээлүүлсэн Алтангадасын дайтай ганц дайчин болж жижиг нам иргэний хөдөлгөөнүүдийг оройлоод хаана ч сууж байх байсан юм. Гэхдээ өнөөдүүл нь хэзээ ч тэгүүлэхгүй юм. Энд хашилтад авч хэлэх зүйл бол бидний хайрлаж хүндэлж халуунаар биш ч цагаахнаар дурсаж байдаг буян Жагаа, Гүндалай нарын улс төр буруу байсандаа ч бус манайд улс төрийн намуудын хаанчирхал ямар болсон, бусдыгаа яаж жижигхэн болгодгийн тод жишээ энд харагдана.

6

Тэнгэрт хоёр нар байхгүйтэй адил хоёр хаан байхгүй гэсэн хэдэн зууны өмнөх нэгэн эрэмгий хааны тунхаг байдаг гэдэг. Үүн лүгээ хорвоод нар, сар гэж ээлжлэн байдаг бол монголд МАН+АН гэсэн хоёр нам байх ёстой гэсэн бичигдээгүй тунхаг үйл хэргээр бэхэжсээр, одоо хууль болчих дээрээ тулаад байгаа юм байна.

 6

Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа сургаар парламентад суудалгүй жижгүүдээ татан буулгах, оршин тогтнуулахгүй байх тухай ярьсан нь үнэн бололтой. Энэ нь ил шууд орчуулгаараа бол жижиг намуудад хандаж та нар минь парламентад суудалтай болох хэмжээнд наймаалцах чадалгүй, массгүй болжээ, баяртай л гэсэн үг. Цаана нь бас бидэн хэдийн жаргал мөд дуусахгүй шүү гэсэн ялалтдаа ташуурсан том намуудын найрын дуу ч сонсогдож байна. Сөрөг хүчин яахав дүрмийн дагуу матрын нулимстай бид жижгүүдийнхээ талд гэж дуугарч л байна. Дараагийн сонгуульд хүч дутуу зай хол нэхэж явахад энэ хэд нь яаж ч нөхөөс болж мэдэх тул АН шиг хөнгөдөхгүй. Үндсэн хуулиа л дагая гэнэ. Одоо жижиг намууд Ерөнхийлөгчөө, өнгөрсөн сонгуулиар бид таныг дэмжээ биз дээ гэж нэг туниад болохгүй бол дараагийн сонгуулиар зүгээр суухгүй ээ гэж гараа нэг атгах л байх.

7

Газар шорооны төлөө гэх Мөнхбаяр шиг дуулиан тарьдаггүй гэхэд улс орны нийгэм эдийн засгийн амьдралын талаар дүгнэлт гаргалгаа, улс төрийн мэдэгдэл хийчихгүй суугаа намуудаас ямар нэг тэсрэлт хүлээх нь дэмий биз. Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлтөөр иргэд юу хүсч хүлээж байна.

7

Одоо пээдийх хоёр намын хаанчлалыг баталгаажуулахыг лав сайшаахгүй бүр жигшин дургүйцнэ. Намууд хандивын санхүүжилтаар сонгуульд ялж, төрийн мөнгөөр ач хариулдаг тогтолцоог халахыг хүсч байгаа. Намууд ил тод санхүүжилттэй байж, сонгуульд ижил гараанаас цэвэр өрсөлддөг болохыг иргэд хүсч байна.

7

Гэхдээ намуудын тухай хуулийн төсөл одоогийн эрх хуваагч намуудын эрмэлзлэл, эрх ашгийн талд гарах гэж буй бололтой. “Бусад намуудыг сэрээх” гэсэн цагаатгалтай Д.Эрдэнэбат даргын мэдэгдлийн ард ийм санаа цухалзлаа. Цаашдаа жижиг тохирооны намуудаа ч больё, бид ингээд ээлжлээд энэ ордонд суугаад баймаар байна, энийгээ хуульчилья гэсэн юм байна. Үнэндээ одоо сэрэх нам гэж байхгүй, бүгдэд нь таарсан тунгаар нь нойрсуулах эм өгч  тайвшруулан унтуулсныг Д.Эрдэнэбат дарга ч, олон түмэн ч сайн мэдэх юм. Харин ард түмэн гэдэг бүхлийг  унтуулах бас сэрээх гэдэг бол санаан зоргоор хийх асуудал биш.  Хоёр намын 200-аад олигарх төрд ээлжлэн суухгүй бол монгол сүйрнэ гээд хэн хэлчихсэн юм бол доо гэх тэрс асуулт ч олны цээжинд нь зангирч магадгүй л байх. Том намуудыг өөрсдийг нь сэрээх цаг болсон байна.

 7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
даргаасаа өөр лидэргүй намуудыг татан буулгах юмуу нэгтгэх хэрэгтэй байхаа.
2014-01-23
дэмжигч:
асуудлыг бодиттойгоор харсан байна. асар их эрх мэдэлд мөн тийм хэмжээний хариуцлага байхаар шударга баймаар байна. тэгвэл ийм хачин зүйлүүдийг сэдэхгүй байлгүй. зүгээр сууддаг болсон учраас л хэрэгтэй хэрэггүй юм санаачлаад эрх мэдэлдээ бялуурч байна. нийгмийн харилцаанд байгалийн хууль үйлчилдэгийг цаг хугацаа нотолно. сайхан зүйл бичжээ.
2014-01-22
buuzandaa:
tsagaan sariin buuz hiij uilchilne tanii hussen hemjee zagvaraar oohtoi oohgui hiij ogno zahialgaar unegui hurgej uilchilne utas : 94313677
2014-01-22
darxan:
darxand xumuusiin amidral tuildaa xurtel yduurlaa xumuus unrndee monggui bna xaynxyrva bugdiig tsolmson bux gazruudiig ni avaad zaraad isusnxen gej nereer yg zam deer uzliin xar xar jorlon shig ym bariulaad erdenebat odoo bgaa nasanbat ed er ni xun monuu elbegdorj batuul z enxbold gonchigdorj ta nar yu xiij bnaa yu xarj bnaa nudtei chixtei xumuus gej bodood ardchilsan nam gesen nertei noxoi ch bsan demjij irlee bur doloon dor blloo bolidoo ardiin namiig bxad arai ch modoo bariagui arduudiin busiig changalxaa bolioo dendlee shdee xunii nas xed geg mongol xumuus noxoi shig amdrax estoin songuuliin omno shoudna gej bodoj bgaa bol enduurel ard tumen tureesees tureesiin xoorond amidarch bank nd bgaagaa tu*j bna daa zax delguuriin turees xerees xeterlee ngoo ganbaatar xna bna darxand yu xiiv ezengui uls aimag sum mongoloor duurlee xumuus bie bienigxee xuchind l neg ami zogooj bnadaa ezduud xagartlaa bayjaad tengeriin amitan bolood arduud nuruu ni bogtiigood nud ni utaandaa xorsood yu ch xatraxgui nide mongoldoo sxan amidri gej bodson talaar bolox ni dee gadaad yvsan xumuusiig duudna gesen xen xen xeden xun irsiin medkuieeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee durgui mini xurj bna ardiin namiig l demjij bx min yav gej ;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;; xarj l baiy toxiroo xiij dalaaraa taviulaad l bj bxdaa taarsan ymnuud sum dugan kolonkoo bolioch teneg durak stuped
2014-01-22
zochin:
mnongoliin niigem ter chigeerei bohirugaadas ene bayrhuu yag uneniig bichsen ba ters asuult ali hediin mongoliin tseejind tesersen shuu dee mongoliig 200 luivarchid buyu ene tur barij baigaa hulgaich nar l togloj uursduduu huuli gargaj haan shireetei baih yum shig duraarai zagnah yum daa mongol uls yag unendee hugjijnbaigaa bish muhuj ba shuuuuuu
2014-01-22
mongol:
muusain nohoi nuud
2014-01-21
зочин2:
ландаг батцэнгэл гомо хулгайч
2014-01-21
зочин:
ландаг батцэнгэл гомо хулгайч
2014-01-21
юу вэ?:
хүннү эйр ххк-ны дэд захирал найзуудтайгаа нийлж бааранд бүлэглэн нэг залуу хэвтэрт ортол нь зодсон байхын. мөнгөтэй эрх мэдэлтэй хүн зодоод орхидог
2014-01-21
vvvvvvv:
cccccccccccccccc
2014-01-21
partizan:
bravo bayarkhuu, хорвоод нар, сар гэж ээлжлэн байдаг бол монголд ман+ан гэсэн хоёр нам байх ёстой гэсэн бичигдээгүй тунхаг үйл хэргээр бэхэжсээр, одоо хууль болчих дээрээ тулаад байгаа юм байна gej uneniig khellee. 2 tom nam arai l dendeed bgaa shuu dee.
2014-01-21