“Бөхийн баяр” цуврал барилдаан болно
Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон Морин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан энэ сарын 25, 26, 28, 30-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
Тодруулбал, Өсвөр бөхийн болон Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан энэ сарын 28-ны 14:00 цагт болно. Харин сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан 25-нд болох бол 26-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаантай.
Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан битүүний өдөр буюу 30-ны 14 цагт эхэлнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ