“ХУНТ НУУР” Бүжгэн жүжиг
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
2014. 01. 26
67
Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “ХУНТ НУУР” бүжгэн жүжиг 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17.00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдох гэж байна.
6
Энэ тоглолтын онцлог нь билетийн орлогыг 100 хувь “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн дэргэдэх “ХҮҮХДИЙН ЦУСНЫ ЭМГЭГ, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан хандивлахад чиглэгдсэн болно.
6
Иймд таныг болон танай хамт олныг нэгэн үдшийг сонгодог урлагийн тамхимд тухлан саатахын сацуу Монголын бяцхан үрсийн төлөөх сайн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
7
Тасалбарын үнэ: 50,000 төгрөг
7
Тасалбарыг захиалах утас: 88050490, 99267022, 98256882
7
Сайн үйлсийн төлөөх цагаан үйлс бүхэн дэлгэрч, Хүүхдийн буян заяа та бүхнийг ивээх болтугай.
6
Зохион байгуулагч:
“DONATE FOR CHANGE “хандивын аян
www.facebook.com/donateforchange
5
“ЭМНЭЛЭГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ”
7
Өнөөгийн байдлаар цусны эмгэгтэй хүүхдэд үзүүлэх тусламж нь улсын хэмжээнд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд”-д 23 ортой 1 тасаг байдаг бөгөөд жилд дунджаар 800 гаруй өвчтөн хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс нийт цусны хавдартай хүүхдийн 50% нь байнгын эмчилгээнд байдаг бөгөөд 2013 оны 12 дугаар сарын байдлаар шинээр 32 тохиолдол оношлогдож, энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаад бид бүхэн сэтгэл зовниж байна.
6
“Хүүхдийн цусны эмгэг, хавдрын оношлогоо эмчилгээний цогцолбор төв” нь 50 ортой байгуулагдахаар төлөвлөгдсөн ба энэ төв зүрхний эмгэгтэй болон төрөлхийн гаж хөгжилтэй төрсөн нярай хүүхдэд тусламж үзүүлэх ач холбогдолтой юм.
7
Иймд Монголын ирээдүй болсон бяцхан үрс үйлчлүүлэн, бүрэн эдгэрэх энэхүү ач буянтай эмнэлэгийг байгуулах ажилд та бүхнийг нэгдэн, дэмжихийг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ