76 шилжигч

img

Парламент дахь улстөрийн намын бүлгүүд дахин хэлэлцээрийн ширээний ард суулаа. Сонгуулийн хуулиа батлахын тулд ийнхүү чармайж байгаа гэдгээ тэд хэлж байна. Харин хөндлөнгөөс ажиглахад  яавал дараагийн парламентад сууж хүсэл сонирхолтой хуучин бурхи,  томоохон хандивлагч намын нөхдөө бүрэн бүрэлдэхүүнээр нь авч үлдэх  гэж толгойгоо гашилгаж байгаа нь энэ. МАН-ын бүлгээс мажоритари давамгайлсан 48 тойрог, пропорциональ агуулсан 28 тойрог хооронд нэр дэвшигчдийг шилжүүлэх, санал хуудаснаа намын нэрээр санал хураах талд зогсож байна.  МАН-ын бүлгийн дарга энэ тухай тодорхойлохдоо “Шилжилтийг яаж хийх вэ гэдэг дээр ойлголтын зөрүү нэлээд байна. Уг нь улсын хэмжээнд  76 хүний нэрсийн жагсаалтаар нам тодорхой санал авна. Тэр авсан саналынхаа хэмжээгээр 28 суудлыг хуваарилах заалттай. Ингэхдээ 28 суудалдаа 48 мандатын төлөө өрсөлдсөн 26 тойрог дээрх тэр хүмүүсээсээ шилжүүлэх юм уу, эсвэл 48-аас гадна 28 хүн бий, тэр хүмүүсээсээ оруулах юм уу. Оруулбал хэдэн хувиар оруулах юм бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай гэж тайлбарлаж байсан. Тэгвэл АН-ын бүлэг  48-аасаа бүрэн шилжилт хийх нь зүйтэй. Сонгогчдоосоо авсан саналын дагуу хэн,  хэдэн хувийн санал авсан бэ гэдэг нь эрэмбэлэгдсэн байх учраас тэндээсээ хамгийн олон санал авснаар оруулах хэрэгтэй гэж байв. Харин бүлгийн хуралдаанаар  “100 хувь 48-аас шилжүүлэх нь учир дутагдалтай. 28 хүнээсээ оруулахгүй юм бол тэнд 28 хүний нэр бичихийн учир утга алдагдана.  Тийм учраас шилжилтийг хийхдээ 48-аасаа ч хийе өөр хэнийг оруулахаа 28 дотроосоо ч шийдье. Үүнийг нам төлөөллийн дээд байгууллагынхаа хурлаар шийдэх нь зүйтэй” гэжээ. Тэгэхээр МАН-ын бүлэг тодорхой шийдэлд хүрч чадалгүй "ааваасаа асуух" болжээ. Намын удирдлага ямар шийдвэр гаргахаас   хоёр намын хэлэлцээр цааш хэрхэн үргэлжлэх шалтгаална.  УИХ дахь намын бүлгүүд өнгөрөгч тавдугаар сараас хойш цоожтой хаалганы цаана хэлэлцээрийн ширээнээ суухдаа яавал манай намд ашигтай байх вэ? Өмнө нь 52/26, 38/38 гээд олон хувилбараар хэлэлцээр хийсээр өнөөдрийн 48/28 хувилбар дээр тогтсон. Үүнийг  өөр өөрийн намдаа арай давуу, хэн хэн нь гомдолгүй гэж л сонгосон. Түүнээс ард түмэн хэдэн хувийн харьцаагаар сонголтоо хийх нь хоёрдугаар асуудал. Сонгуулийн хуулийн амин сүнс болсон намын босго, эмэгтэйчүүдийн квот, автоматжуулсан санал хураах машин гээд хоёрдугаар  асуудлуудыг саяхан шийдэж дууссан. Одоо эргээд нэгдүгээр буюу хэн сонгогдох вэ гэдэг рүүгээ орж байна. Өнөөдрийн парламентын гишүүд 2008 оноос хойш дахин сонгогдох бүхий л давуу эрхээ бүрдүүлэхийн төлөө ажилласан. Ийм их хүчин чармайлт гарган тойрогтоо   өчнөөн тэрбумаар нь зарцуулчихаад сонгогдож чадахгүй бол том онигоо.  Онигоонд орж тас мартагдсан дорвол пропорциональ, мажоритарийн дунд шилжиж байгаад ч болтугай үлдэх хэрэгтэй болчихоод байгаа.  Сонгуулийн хууль батлагдвал ирэх сарын 1-нээс эхлэн УИХ-ын гишүүн тэрбум төгрөгөөрөө юу хийсэн тухайгаа сурталчлах эрхтэй. Ирээдүйд хийх ажлаа ярьж болох юм. Харин шинээр дэвших  хүн  сурталчилгааны хугацаа болтол загас шиг дуугүй байх учиртай. Ийм сайхан боломж байхад хэн онигоо болохыг хүсэх билээ. Хуулиар 76-гийн замыг нь засаад өглөө. Харин зам дээр ямар тоглолт хийх нь зөвхөн өөрсдөөс нь шалтгаалах үлдэж байна. Тэгэхээр хэлэлцээр шилжилтийг хүлээн зөвшөөрвөл өнөөгийн 76-гийн  зам шуударлаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл бултаараа 2008 оноос 2012 оны парламент руу шилжинэ. Б.Ургамал      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ugenzar.mn:
Бүх зарын сайтыг нэгтгэсэн http://www.ugenzar.mn сайт.
2013-02-13
daaagii:
.Сайтад мэдээний админ авна.Мөн модератор авна. http://mntitan.au.mn/
2012-05-22
dada:
.Сайтад мэдээний админ авна.Мөн модератор авна.
2012-05-22
Ядуурлаас салая, ажилтай орлоготой байя, авилгалгүй орчин бүрдүүлье, шудрага ёс тогтооё гэвэл АН, МАН -аас нэр дэвшсэн хүмүүсийг сонгохгүй байх хэрэгтэй, хуучнаараа байя, олигархиудад дарлуулж амьдрая гэвэл МАНАН-г сонгох хэрэгтэй, алийг нь сонгохоо өөрсдөө мэдэцгээ
2011-12-06
WWW.SAINZAR.MN Зарын бүртгэлгүй Үнэгүй Монголын Номер нэг зарын Сайт
2011-12-06
WWW.SAINZAR.MN TA BUHEN ZARAA UNEGUI BURTGELGUI OGJ TSAGAA HEMNEH BOLNO ZARIIN NEGDSEN ONLINE LAVLAH
2011-12-06
2012 оны сонгуулиар МАН ба АН -ын нэр дэвшигчдийг сонгохгүй байвал шинэ эрч хүчтэй улс төрчид Монгол орныг удирдан хөгжүүлж, шинэ шатанд гаргаж чадна, социалист байсан европын орнуудын туршлага үүнийг нотолж байна. Сонгуулиар намууд ээлжлэн засгийн эрх барьж байгаа нь эрүүл, жинхэнэ ардчилал тэнд байгааг харуулж байна. Монголд бол ээлж халаагүй суухаар МАНАН хуйвалддаг, хэн нь ч ялсан адил хамтарсан засаг байгуулахаа зарласан. Сайн бодоорой, монголчуудаа
2011-12-06
Энэ малууд нийт гишүүний 6 тэрбум авсан нь үнэн үү
2011-12-06
хөөрхий тэнэг ч юм шиг эргүү ч юм шиг 76-гаа хуралдаад л баих юм гарч баигаа хууль нь ёстой ард түмэнд нялцах хэрэгтэй юм нэг ч алга харин төрийн мөнгөнөөс луйвардах хаана ашигтай уул уурхай баина түүнийг луйварын аргаар өөрийн болгохсон луйварчид л баина даа МОНГОЛ ОРНЫГ ЦАНГАДСАН ГАР ШИГ АВААД ЯВАХ ХҮН ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ.энэ ЛУЙВАРЧИДААС салах цаг болжээ
2011-12-06
Монгол улс үндэстнээ гэсэн чин сэтгэл гаргаж ажилласан гишүүд ямар ч хувилбараар байсан дахин сонгогдох магадлал бий. Ард түмэн нийтээрээ тэнэг биш өөрсдөө ялгачих байх. Шилжүүлэх гэдэг чинь луйварчид дахин монгол төрийн удирдлагад шургалах нүх гаргах гэсэн заль юм болов уу
2011-12-06
ter shiljine gesen teneg bodloo ali ali ni xayax xeregtei de malnuudaaa
2011-12-06
2 tanhimtai parlament baiguulj ard irgediin toloolliig oruulj irei ternees bish amidralaas tasarsan bayachuul ard tumnii toloo uy hiih um
2011-12-06
ene hogshchuuliig songohoo bolieo.zah zeeliin niigemd syrch bolowsrol ezemshsen zaluusiig tord olnoor gargaj ireh heregtei. sotsilozmiin ueiin setgehuitei terued bolowsrol ezemshsen ter setgehuitei nohduudiig zailuulaya ene choloot ardchilsan niigem mon l um bol
2011-12-06
WWW.SAINZAR.MN Зарын бүртгэлгүй Үнэгүй Монголын Номер нэг зарын Сайт
Бүх төрлийн машины өвлийн хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
2011-12-06
WWW.SAINZAR.MN TA BUHEN ZARAA UNEGUI BURTGELGUI OGJ TSAGAA HEMNEH BOLNO ZARIIN NEGDSEN ONLINE LAVLAH