“Зоорь”-ийг өнөөдөр нээнэ
Өнөөдөр “Зоорь” 3D аймгийн кино нээлтээ хийнэ. Энэхүү киног зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” номонд багтсан “Зоорь” богино хэмжээнийн өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ.
Уг киноны гол дүрд Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр, Э.Уянга нарын залуу жүжигчид тоглосон байна. Хөдөөнөөс нүүж ирсэн нэгэн залуу аятайхан байршилтай хашаа байшин авч амьдарч эхэлнэ. Гэтэл байшингийн зооринд хорогдсон махчин аав охин хоёрын сүнс тэдний гэр бүлийг оролдож эхэлнэ. Киноны үйл явдал ийнхүү өрнөдөг аж.
“Зоорь” аймшгийн киноны дууг Rokit Bay дуулан клипжүүлсэн байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ