АНУ-ын хуульчид Монголд айлчилна
Монголын хуульчдын холбооны урилгаар АНУ-ын Калифорни мужийн хуульчдын холбооны төлөөлөгчид энэ сарын 25-наас 31-ний өдрүүдэд манай улсад айлчлах аж. Айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Калифорни мужийн хуульчдын холбооны гүйцэтгэх захирал Жое Данн, тус холбооны гишүүн Ховард Миллер, тус холбооны Мөрдөн шалгагч Томас Лэйтон нарын хуульчид багтсан юм байна.
Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Монголын хуульчдын холбоо болон Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагаатай танилцах юм. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж, ЕТГ-ын дарга П.Цагаан нартай уулзахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ энэ сарын 27-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн танхимд Хүндэтгэлийн лекц унших юм. Мөн Монголын хуульчдыг хамруулсан гурван өдрийн сургалтыг ХЗҮХ-ийн Сургалтын танхимд зохион байгуулах ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ