Морь жилийн мөнгөний хүүдийг нээхүй

img

Морь жилд мөнгөөр дутагдахгүй байх бүрэн бололцоо байгаа бололтой. Өнөөдөр 3-5 тэрбум ам.доллароор тооцоологдоод байгаа энэ мөнгөний эх үүсвэр Оюутолгойн санхүүжилт, нүүрсний нэмэгдэх нийлүүлэлт, Чингис, Самурай бондын хөрөнгөөр санхүүжигдэх үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлтөөс урган гарахаар тооцологдсон байх юм. Мөнгө гэхээр нүд нь сэргэдэг Засгийн хувьд 2013 оны хужир даа.

5

Нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх нь энэ жил тов тодорхой. Эрдэнэс Тавантолгойгоос гадна баруун, зүүн Цанхи хүчин чадлаараа ажиллаж, Чалкод өгөх өр оны эхний хагаст дуусах ёстой. Өмнөх жилүүдэд экспортолж байсан нүүрсний хэмжээнээс хоёроос доошгүй дахин нэмэгдэх хандлага ажиглагдаад байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Гэхдээ асуудал байна. Манайхан Хятад руу нүүрсээ гаргадаг ганцхан жимтэй учраас бөглөрвөл яах вэ гэдэг том асуудал. Тэд ноднингийнх шиг гурав дөрвөн сар гэдийчихвэл яахав. Нүүрсний үнэ суларчихвал яахав. Тэгэхээр нэг их нар мандуулсан мэдээ биш байгаа биз. Өөрсдөдөө найдаж нүүрсэн дээрээ нэмүү өртөг шингээхгүй л бол би явж л байна Бээжин сууж байна гэдэгчлэн олигтой үр дүнд хүрэхгүй. Төмөр замаа яаралтай тавьж уурхайнхаа аман дээрээс бус хил дээрээ худалддаг байх хэрэгтэй байгаа юм. Цаг хугацаа их шаардах нь ойлгомжтой ч ядаж л хатуу хучилттай авто замаа барьчихья. Хойшлуулшгүй ажил. Төр хувийн хэвшил хоёулаа хүчээ хамтарвал ч болохгүй бүтэхгүй юм байхгүй дээ уг нь. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд айрагддаг Монгол нүүрсээ нэрж түлш шатахуун үйлдвэрлэх асар их боломжтой. Даанч өнөөг хүртэл ярьж мэтгэлцсээр ирсэн боловч ажил хэрэг болсон нь үгүй. Нэг удаа л хөрөнгө хаяна шүү дээ. Шатахуунаар өөрсдийгөө элбэгхэн хангачихна. Алийн болгон Орос, нефть импортлогч нарын аясаар эдийн засгаа ганхуулах вэ дээ. Эдийн засгийн хөгжлийн баталгаа нүүрс болоод байна. Баялаг нь байхад арга ухаан нь олдохгүй байгаа нь бидний л алдаа. Нөгөө талаар эрдэс баялгийн биржийг нэн тэргүүнд байгуулахгүй бол өнөөг хүртэл компаниуд өөрсдийн тогтоосон үнээр Хятадад нийлүүлж байгаагаас шалтгаалан нүүрсний зах зээлээс их хэмжээний алдагдал хүлээсээр ирсэн. Нэг зохицуулалттай, тохирсон үнэ ханшийг энэ бирж л тогтоож эрэлт нийлүүлтийг нэгдсэн бодлогоор барих ёстой. Ганц нүүрс ч биш хайлуур жонш, алт зэс, төмрийн хүдэр... гээд бүр төрлийн эрдэс баялаг энэ л биржээр дамжин олон улсын зах зээлд нийлүүлэгддэг болчихвол нэг гарт төвлөрнө гэсэн үг. Завсар хоорондын шат дамжлага үгүй болж шат дамжлага болгоноос мөнгө саахыг хүсэгч хэнбугай нь ч хуруу мухардах болно шүү дээ.

6

Хоёр дахь мөнгөний эх үүсвэр Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт буюу далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалт оны эхний хагас жилд шийдэгдэх учиртай. Дөрвөн тэрбум ам.долларын энэ санхүүжилтээр далд уурхай ашиглагдаад эхэлбэл төсөвт төвлөрөх мөнгөний хэмжээ 1.4 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байна. Үүнээс бага байлаа ч гэсэн хэдэн арван жилдээ зогсолтгүй ашиглах хөрөнгө мөнгөний уурхай бий болох нь. Энэ л санхүүжилтийг монгол хүн бүр хүлээж байгаа. Хамгийн гол нь дээд шатандаа бүү л улс төржүүлээсэй. Хууль эрхзүйн орчингоо аль нэг нам эвсэл засгийн эрх барьж байгаагаас шалтгаалан орвонгоор нь эргүүлж суудаг төрөөс болж л гадны хөрөнгө оруулагчид дүрвэж олигтой бүтээн байгуулалт хийгдэхгүй байгаа юм шүү дээ.

7

Мөнгө орж ирэх бас нэг боломж нь УИХ-аар хэлэлцэгдэж байгаа ашигт малтмал ашиласны роялтийн татварыг 2.5 хувиар бууруулах хуулийн төсөл. Монголбанкинд тушаагдах алтны нөөц эрс нэмэгдэж, нэг тэрбум ам.доллароор валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж бий болох юм. Монгол улс гадаад орчиндоо найдвартай зээлдэгч байж хөрөнгө оруулалтын урсгалыг өөртөө болгох нэр нүүртэй болно гэсэн үг. Чингис, Самурай бондын хөрөнгө оруулалтаас эдийн засагт орж ирэх мөнгөний урсгал бас л нэг тэрбум орчим ам.доллар болох юм. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж Засгаас төсөвлөөд байгаа нэг их наяд төгрөг ч олон үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд үр ашгаа өгч эдийн засаг тэлэх боломжийг бий болгоно. Гэхдээ бидэнд анхаарах олон зүйл бий. Хөрөнгө мөнгийг шингээх орчин бидэнд байна уу. Мөнгө цутгаад л байдаг, нэгийг зарлагадаад хоёрыг хожихгүй бол ийм хоосон мэдээгээр юу хийнэ. Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж, цалин хөлсийг зохист төвшинд аваачих нь Засгийн газрын хамгийн том үүрэг хариуцлага болж байгаа юм. Цалин тэтгэврийг нэмэгдүүлчихээр бүх барааны үнэ ханш суга өсдөг ченжийн тогтолцоотой зах зээлийг хэрхэн эрүүлжүүлэх вэ гэдэг л толгойны өвчин болох учиртай. Мөнгө нь байгаад байдаг яаж нэмэгдүүлэх аргаа бүтэн жил бодоод олохгүй л сууж байна. Хэр удаан бодох юм бүү мэд. Алив зүйлийг харилцан уялдаатай авч үзэхгүйгээр эрүүл зөв эдийн засаг тогтохгүй дээ.

7

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hongoroo:
buh um chenj hemeeh luivarchdiin gart bna sh dee onoodor
2014-01-23
zochin:
chenjuuded zoriulsan huulitai bolmoor yumaa. hetii bolbol chenjuudiig duraar ny bailgah yum be?!
2014-01-22
zochin :
mongol uls, ard tumnii amiral deeshilne gedegt bi ogt ergelzdeggui . zasgiin gazartaa amjilt husie.
2014-01-22