“Цодгор хүү-2014” үргэлжилж байна

img

Монгол улсын аварга, спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2014” өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Монголын хүүхдийн ордонд болж байна.

Энэ жил 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд аймаг, нийслэл, дүүргээс шалгарсан 180 тамирчин оюун ухаанаа сорьж байна. Энэ удаагийн тэмцээний онцлог нь 7 хүртэлх насны шатарчдыг эрэгтэй, эмэгтэй гэж ангилан өрсөлдүүлж байгаагаараа онцлог аж.  Энэ нь сүүлийн үе бага насны хүүхдүүд шатрын спортыг сонирхон хичээллэх болсонтой холбоотой.

Ингэснээр урьд нь гурван насны /7 хүртэлх, 8-9, 10-11/ таван ангилалд өрсөлдөж аваргаа тодруулдаг байсан бол энэ жил зургаан ангилалд шагналтан тодрох нь. Энэ удаагийн тэмцээнд тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон 20 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм байна. Тухайлбал, өсвөрийн шатарчдын ДАШТ-ий мөнгөн медальт Б.Мөнгөнзул, Азийн аварга н.Төгстөмөр, Азийн хүрэл медальт н.Энхсаран, сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт н.Баасансүрэн нарын тамирчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Тэмцээн маргааш өндөрлөнө.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ