Татварынхан шинэчлэгдэнэ

img

Татварын ерөнхий газар өнөөдөр сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийж, тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, татвартай холбоотой хууль эрх зүйн орчин, шинээр батлагдах гэж буй татварын багц хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уулзалтад Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай оролцсон юм.

12

Тэрбээр хэлэхдээ “Татварын ерөнхий газар энэ онд “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье” уриан дор манай салбарт байгаа алдаа дутагдалыг эхлээд засна. Манай салбарт хариуцлагагүй, гэхэд багадахаар санаатай болон санамсаргүй алдаа дутагдал, зөрчлүүд бий. Бид техник, технологийн шинэчлэл гэхээсээ илүү ажлын арга барил, сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн. Татвараа  нуун дарагдуулах, хуурамч НӨАТ-ын баримт өгөх зэргийг далд эдийн засаг гэж нэрлэдэг. Татвараас бултсан, хууль зөрчсөн санхүүгийн гэмт үйл ажиллагаанд манай салбарт ажилладаг хүмүүс оролцож байгаа нь үнэн. Татварын албаныхан өөрсдөө  их бага хэмжээгээр энэ асуудалд холбогдсон байдгийг засахаар ийнхүү уриа дэвшүүлсэн.

Одоогоор УИХ-д хэлэлцүүлгийн шатандаа байгаа “Татварын тухай багц хууль”-аас олон нийтэд хүлээлт үүсгэсэн хуулийн шинэчлэлд хоёр гол асуудал тусгасан. Тухайлбал, жижиг, дунд аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын татварын 90 хувийг буцаан олгох болон НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгох тухай юм. Хууль батлагдвал нийгэм, эдийн засгийн харилцаанд оролцогч бүх л аж ахуйн нэгж, иргэдийн эрх, үүрэг ийнхүү зохицуулагдана.

12

Өнгөрсөн жилийн хувьд улсын төсөвт татварын орлого бүрдүүлэлтээр хоёр их наяд, 328.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс нэг их наяд, 962.3 тэрбум төгрөгийг оруулжээ. Энэ нь төлөвлөснөөс 84.3 хувийн гүйцэтгэл бөгөөд 2012 оныхтой харьцуулахад 343.3 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт. Татварын орлого бүрдүүлэлт дутсан ч өмнөх жилүүдийнхээс ахицтай байна” гэлээ.

12

Мөн тэрбээр “20 жилийн түүхтэй Татварын ерөнхий газарт ажилдаа сэтгэлгүй ханддаг, шат шатандаа хариуцлагагүй ажилладаг, далд бизнесийг илрүүлсэн зэргээс харахад манай албаныхны оролцоо байгаа нь тодорхой. Далд бизнес хэрхэн нэмэгдэж байгааг жишээг дурьдая. /2013 оны дүн эцэслэн гараагүй байна/

12

ААН-үүдийн Санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр:

Борлуулалтын орлогын хэмжээ 2012 онд 16954.5 тэрбум төгрөг болж 2007 оныхоос 59 хувиар өссөн байхад борлуулсан бүтээгдэхүүний өртөг 123 хувиар өссөн.

Урьдчилж орсон орлого  594 хувиар өссөн. Өр төлбөрийн дүн 321 хувиар тус тус өссөн байна.

12

Дээрх үзүүлэлтээс дүгнэлт хийхэд төлөх татвараа хугацаа хойшлуулах зорилгоор орлогоо урьдчилж орсон орлого байдлаар бүртгэх. Мөн нуусан борлуулалтаа удаан нууж чадахгүй тул хэн нэгнээс авсан болж "өглөг“-ийн  дансанд бүртгүүлж, бизнэстээ оруулах. Татвар ногдуулах орлогыг бууруулах зорилгоор борлуулсан бүтээгдэхүүний өртгийг өсгөх зэрэг зөрчлүүд байж болзошгүй гэж үзсэн.

Тиймээс “хундаам” болтлоо суурьшсан хуучин арга барилаа халж, эрсдлийг удирдлагыг чанаржуулж, татварын ногдуулалтын хяналтыг сайжруулна. Тодруулбал, Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад эх үүсвэрийн мэдээлэлд үндэслэн хяналт хийх үйл ажиллагаа: /зөвхөн НӨАТ-тай холбоотой зөрчлийн хувьд/

21

-НӨАТ-ын падаан зарах, хооронд нь хий шилжүүлэн бичилт хийх зорилготой 2013 оны 8 сард  үүсгэн байгуулагдсан 1 хүнд хамаарах 20 хуулийн этгээд, мөн 1 хүнд хамаарах 4 хуулийн этгээд гэх мэт 30 хуулийн этгээд байгуулагдсан байна. Эдгээрийг эрсдэлийн хяналтаар илрүүлэн их хэмжээний НӨАТ-аас зайлсхийхээс урьдчилан сэргийлсэн.

-2013 оны 12 сард НӨАТ-ын падааны зөрчил бүхий 75 ААН-ээс худалдан авалт хийсэн 300 орчим ААН-ийн 13.4 тэрбум төгрөгийн татварын орлогыг төсөвт төвлөрүүлсэн.

-Цахим хэлбэрээр эрсдэлийн хяналт хийж байгаа нь хүн хүч, зардал хэмнэсэн, татвар төлөгчид хүндрэлгүй үйл ажиллагаа болж байна.

12

Татварын ногдуулалтын хяналт тавихдаа:

-Татвар төлөгчийг тайлан тушаах үед нь хөндлөнгийн мэдээллийг ашиглан алдааг нь илрүүлж, залруулах үйл ажиллагаа

-2012 онд 3787 татвар төлөгчийн 519.8 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлж тайланг залруулснаар татвар төлөгчийг 27.8 тэрбум төгрөгийн татварын хариуцлага хүлээх эрсдэлээс хамгаалсан байна.

12

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ