“Хакухо цом” болно
Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сумочдын олон улсын тэмцээн ирэх сарын 02-ны өдөр Япон улсын нийслэл Токио хотод болох аж.
Дөрөв дэх удаагаа болох гэж буй “Хакухо цом”-д Монгол, Япон, Солонгос, БНХАУ-ын 700 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлсэн байна. Энэхүү тэмцээнд түрүүлсэн сумоч өсвөрийн ёкозүна цол хүртэх юм байна.
Манай улсын хувьд өнгөрөгч 10 дугаар сард болсон өсвөрийн сумочдын улсын аварга шалгаруулах тэмцээнд байр эзэлсэн гурван сумоч болон сонгон шалгаруулсан таван хүүхэд оролцохоор болжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ