
Улсын ерөнхий прокурорын тушаалаар долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэргийг сэргээн шалгаж эхэлсэн.
Уг хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд зааснаар ” Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр сэжигтнээр татан шалгаж буй.
Эх сурвалжийн мэдээллээр хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч, сэжигтнүүд хэрэгтэйгээ танилцаж эхэлсэн байна.Хэрэв уг зүйл ангиар тэднийг гэм буруутайд тооцвол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй юм. Тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Өмнө нь дээрх цагдаагийн экс удирдлагуудад албан тушаалын байдлаа хэтрүүлсэн гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалган хяналтын шатанд өршөөж байжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ