Халз тоглолтод оролцох жүдочид ОХУ-ыг зорилоо

img

ОХУ-ын Тюмень хотноо маргааш эхлэх жүдо бөхийн Ази болон Европ тивийн багийн шилдгүүдийн халз тоглолтод оролцох Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Д.Сумьяа нар эх орноосоо мордлоо. Энэхүү тэмцээнд зөвхөн олимп, дэлхийн медальтнууд өрсөлдөх эрхтэй юм байна.

6

Анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй долоон жинд халз барилдаан хийж, багийн дүнгээр аваргыг тодруулах аж. Манай тамирчид Азийн жүдогийн нэгдлийн захирал Армен Багдасаровийн удирдсан Азийн шигшээ багт багтаж байгаа юм. Тус багт тэднээс гадна ази тивийн шилдэг жүдочид болох Наохиса Такато (Япон), Юки Хашимото (Япон), Азамат Муканов (Казахстан), Кана Абе (Япон), Яхё Имамов (Узбекистан), Ким Сон-Ен (БНСУ), Кю Вон-Ли (БНСУ), Гьон-Ми Чжон (БНСУ), Соиб Курбонов (Узбекистан), Ли Юнг-Юн (БНСУ), Юрий Краковецкий (Кыргызстан) нар барилдана.

6

Харин Италийн дасгалжуулагч Эцио Гамбагийн удирдсан Европын багт Ева Черновицки (Унгар), Арсен Галстян (Орос), Андреа Читу (Румын), Георгий Зантарая (Украин), Тельма Монтейро (Португал), Декс Эльмонт (Нидерланд), Ярден Жерби (Израиль), Автандил Чрикишвили (Гүрж), Ким Поллинг (Нидерланд), Варлам Липартелиани (Гүрж), Абигель Йоо (Унгар), Хенк Грол (Нидерланд), Люция Полавдер (Словен), Адам Окруашвили (Гүрж) нар багтсан байна.

6

Нийт 128 мянган ам.долларын шагналтай энэхүү тэмцээн нь дэлхийд гутал үйлдвэрлэлээр тэргүүлэгч “ECCО” компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж  байгаа аж.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
manai gurav eh ornoo bodno shuu?
2014-01-23
jorj:
azi aluulah yum bn aa evropih aria huchtei bureldhuuntei bn
2014-01-23
tedy:
tedy rene berteltei bgaam uu manaikhaan
2014-01-23