Монгол сагсчид АНУ-ын легионеруудтай халз тоглоно
"Бүх одод-2014" сагсан бөмбөгийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Буянт-Ухаа цогцолборт болно. Эхний өдөр буюу бямба гаригт Монголын шигшээ баг, АНУ-ын легионеруудын багтай тоглох бол дараагийн өдөр нь супер лигийн долоон багийн шилдэг 30 тоглогчийг багтаасан бүх оддын тоглолт болох юм байна. Тоглолтын үеэр сэтгэл сэргээм гурван онооны шидэлт, ур чадварын тэмцээн, цагиран дээрээс довтлох үзүүлбэр зэрэг сонирхолтой уралдаан тэмцээн болох аж. Дашрамд дуулгахад тоглолтыг үзэж сонирхохыг хүмүүст зориулан СТӨ-өөс Буянт-Ухаа цогцолбор руу автобус үнэ төлбөргүй үйлчлэх юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ