Уран нугараач Э.Цацрал Алтан гадас одон хүртлээ

img

Уран нугаралтын нэгэн төрөл болох шүдэн дээрээ хамгийн удаан жингээ авч тогтох үзүүлбэрээрээ дэлхийн гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон уран нугараач Э.Цацрал Алтан гадас одон хүртлээ.

Тэрбээр өнгөрөгч оны долоодугаар сарын 27-нд Туркийн Станбул хотод болсон гиннесийн дээд амжилтыг бүртгэх “Guinnes world records” нэвтрүүлэгт оролцон шүдэн дээрээ дөрвөн минут 17 секунд тогтож дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Одоогоор Итали улсын үндэсний цирк болох “Darix togni” цирктэй гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.  Мөн олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байжээ.

Энэ мэтчилэн амжилт гаргаж, Монголын соёл, урлагийн хөгжлийг олон улсад таниулахад түлхэц өгөх уг үйл хэрэгт дэмжлэг үзүүлсэн Э.Цацралыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн, 201 дүгээр тушаалаар Алтан гадас одонгоор шагнасныг ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл гардуулан өгчээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
дорнод аймгаас:
баяр хүргэе. амжилт хүсье. ийм амжилт гаргасан хүмүүсийг монголын төр дэмжих хэрэгтэй. гадаадад цацралын гэхээс илүү монголын нэр гарна шүү.
2014-01-24
дорнод аймгаас:
баяр хүргэе. амжилт хүсье. ийм амжилт гаргасан хүмүүсийг монголын төр дэмжих хэрэгтэй. гадаадад цацралын гэхээс илүү монголын нэр гарна шүү.
2014-01-24
дорнод аймгаас:
баяр хүргэе. амжилт хүсье. ийм амжилт гаргасан хүмүүсийг монголын төр дэмжих хэрэгтэй. гадаадад цацралын гэхээс илүү монголын нэр гарна шүү.
2014-01-24
amjilt:
altangadas avch baij jeans umsuud ochson ym baihdaa, bas shagnal garduulahiig zugeer l ajliin uruunduu duudaj avchraad ugchihdug ym u? za buu med. yamar ch baisan bayr hurgie! mongoliinhoo neriig gargaj yavdag heden uran nugaraachdaa bas anzaarch baigaa ni yaamai
2014-01-24
zochin:
cain baina ok
2014-01-23
зочин:
нүдээ олсон шагнал болжээ. одоо цагт хэн нь мэдэхгүй долдойнууд энэ шагналыг авдаг болсон байналээ. цацралдаа амжилт хүсье. монголынхоо нэрийг олон жил дуурсгаж яваарай. үнсье.
2014-01-23
otgoo:
noyon darga ikh l setegel khanamjtai teverch dee. bolgoomjtoi baikhgui bol asuudald orj magad yum.
2014-01-23
зочин:
маш азтай бас мундаг авъястай байна амжилт хүсэе
2014-01-23