Э.Мөнхбилэг “Наньжин-2014”-ийн ширээний теннисийг шүүнэ
Ширээний теннисийн спортын манай улсын анхны олон улсын шүүгч Э.Мөнхбилэг “Наньжин-2014” залуучуудын олимпийн их наадмын тэмцээнийг шүүхээр болсон байна.
Энэхүү олимпийн наадмын ширээний теннисийн тэмцээнийг 12 шүүгч шүүн явуулах ба үүний Ази тивийн шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсын шүүгч багтжээ. Ингэснээр Ази тивээс Монгол, Малайз, БНХАУ, Хонконг гэх дөрвөн орны шүүгч ширээний теннисийн тэмцээнийг шүүн явуулах нь. Залуучуудын олимпийг шүүх эрхийн эхний шатны шалгаруулалт өнгөрөгч оны наймдугаар сард болсон бол дараагийн шат нь өнгөрөгч 11 дүгээр сард болж 30 шүүгчийг шалгаруулсан байна. Тэднийг дахин шалгаж 10-ыг нь тэнцүүлсэн юм байна.
Э.Мөнхбилэг нь 2010 онд Сингапур улсад болсон өсвөрийн олимпийн наадам болон Голланд улсад зохион байгуулагдаж байсан ширээний теннисийн ДАШТ-ий шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан юм. Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ