
БСШУЯ, Соёл урлагийн хороо, Нийслэлийн соёл урлагийн газраас Киноны уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнийг зохион байгуулж өнөөгийн Монгол киноны чанар чансааны талаар ярилцжээ. Мөн киноны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон арван кино студиудыг нэгтгэх асуудлыг хөнджээ.
Өдгөө манай улсад 500 гаруй кино студи албан ёсоор бүртгэгдсэн байдаг юм байна. Эдгээр студиуд олон тооны кино хийж байгаа боловч кино урлагийн чанарын шаардлага хангасан нь тун цөөхөн байгааг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо. Түүнчлэн мэргэжлийн бус хүмүүсийг кинонд тоглуулах хандлага газар авч байгаа явдалд шүүмжлэлтэй ханджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ