Яруу найрагч бүсгүй сонгуульд хүч үзнэ
Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Г.Мөнхцэцэг улс төрд хөл тавихаар шийджээ. Тэрээр МАН-д элсэн улмаар МАН-ын Бага хурлын гишүүн болоод байгаа. Тиймээс ирэх сонгуульд Дорноговь аймгаас нэрээ дэвшүүлэх гэнэ гэх шум нийгэмд аль хэдий таржээ.
Түүнийг төрсөн нутаг Дорноговьдоо нэлээд өндөр санал авах магадлалтай хэмээж буй аж. Юутай ч найрагч бүсгүй ирэх сонгуулиар олонхийн санал авбал УИХ-ын 76 гишүүн найрагч бүсгүйгээр хүрээгээ тэлэх нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ