Өнөөдөр хонь өдөр

img

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 06. Ангараг гариг. Билгийн тооллын 11. Есөн улаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 08.40 цагт мандан 17.11 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, хишиг даллага дуудуулах, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эрхтэн хурц болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ