ҮДБЭЧ-ынхан үнэгүй тоглоно

img

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон  17-р жарны Ялгуусан хэмээгч модон морин жилийн Сар шинийн баярт зориулан “Гурван цагийн аялгуу ” шилдэг дууны дээжис тоглолтоо өнөөдөр болон маргааш тоглоно.

ЫБЙ

Тэд энэхүү тоглолтдоо Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмзэг давхаргын ард иргэдийг үнэ төлбөргүй урилгаар үзүүлэх ажлыг зохион байгуулж, тэдэнд урам зориг, сэтгэлийн баясал бэлэглэж байгаа юм.

ы

“Гурван цагийн аялгуу ” тоглолтод Монголын дууны урлагийн ноён оргил болсон алдарт дуучин Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Ламжав, В.Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн нарын танил дотно дуунуудаас сонгон Ардын жүжигчин, дуучин Д.Самбуу, Гавьяат жүжигчин, дуучин Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, СТА дуучин Б.Батмэнд, Д.Амаржаргал, Д.Оюунжаргал, С.Цогтсайхан, Х.Эрдэнэцэцэг, Ц.Түмэнжаргал, Г.Энхбаатар, Г.Отгонзул, Б.Ууганбаяр, Б.Эрдэнэбаатар, Э.Чинчулуун, Ц.Нарантуяа, хөөмийч Л.Лхамрагчаа, Ц.Цогтгэрэл, В.Батзориг зэрэг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөн барьж, Үндэсний хөгжмийн их найрал хөгжимдөн удирдаач Б.Ганбат, хормейстр Ц.Буян-Орших, ардын бүжигчид оролцон тоглож байгаа аж.

бй

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
urlagiinhan avligaas jigshij baina. sain baina. amjilt husiy.
2014-01-25