“Алсын удирдлага” олон улсын кино наадмуудад өрсөлдөнө

img

БНСУ-ын Пусаны олон улсын кино наадмын “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн  найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” уран сайхны киноны нээлт энэ сарын 27-нд Европт болно.

ч

Энэхүү уран бүтээл одоогийн байдлаар олон улсын дөрвөн кино наадамд оролцох урилга хүлээн аваад байгаа аж. Нидерланд улсын томоохон хот Роттердамд болдог олон улсын кино наадамд "Алсын удирдлага" оролцож байгаа учир 27-ноос эхлэн дөрвөн удаа кино театрт гарах юм байна.

ч

Харин уг наадмын дараа Гётебургийн олон улсын кино наадамд оролцох юм байна. Ийнхүү тус киноны уран бүтээлчид дахин хоёр наадамд оролцоод эх орондоо ирж, ирэх хоёрдугаар сарын сүүлчийн долоо хоногт Улаанбаатар хотноо киногоо гаргахаар төлөвлөж байгаа аж.

ы

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бамбарууш:
манай киночид олон улсын кино фестивальд цахиур хагалж байна лээ. "сэмүүн" студын найруулагч б.баярын "уяач", "би монгол хүн" баримтат кино ану-д болж байгаа кино наадамд гранприд-днэр дэвшсэн байна лээ. 2 кино нь хоёулаа байна лээ. мундаг байна шүүү
2014-01-26