“Монголын бага хаадын үе”-ийг толилуулна

img

“Монголын бага хаадын үе” олон ангит кин олны хүртээл болгоход бэлэн болжээ.

Энэхүү киноны зохиолыг сэтгүүлч Ален Арман бичиж, “N” энтертаймент бүтээсэн байна. Түүхэнд тэмдэглэгдсэн болон бичигдээгүй түүхийг өгүүлсэн уг цуврал кинонд Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдөн ирснээс эхлээд Лигдэн хутагтын таалал төгсөх хүртлэх үеийг харуулсан аж. Зохиолыг бичиж, туурвихдаа 200 гаруй түүхэн эх сурвалж, ном зохиолыг ашигласан байна.

Кинонд Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд Мандухай сэцэн хатны дүрийг бүтээсэн бол Ардын жүжигчин А.Энхтайван Чингис хааны дүрд тогложээ. Нийт 500 орчим уран бүтээлчид тус бүтээл дээр ажилласан уг киног ирэх даваа гарагаас эхлэн үдэш бүрийн 22:00 цагаас МҮОНТ-ээр дамжуулан олон нийтэд хүргэх нь.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ