Үлгэр шиг шинэчлэл

img

Шилэн дотор хийчихсэн мэт төр тунгалаг байж том төрөөс ухаалаг төр байх ёстой гэсэн үзэл баримтлалыг төрийн бүх шатанд хэрэгжүүлнэ гэж ярьж байна. Төрийн бүх шатанд ийм бүтэцтэй ийм агуулга үйл ажиллагаа явуулахаар ярьсаар цөөнгүй хугацааг үдлээ. Шувуу хүртэл буруу дэвэх болов гэдэг худлаа л санагдаад байгаа юм даа. Хийх гэж буй шинэчлэлийн иймэрхүү уриа лоозон төсөл хөтөлбөр олны дэмжлэгийг ихээхэн хүлээж байгаа ч төр дээд шатандаа шинэчлэгдэхгүйгээр нэг их явууртай алхам болохгүй нь тодорхой харагдаж байна.

УИХ-ын танхимд намын бүлгүүд ээлжлэн завсарлага авч, сайд нь танхимаасаа гадуур хуулийн төсөл өргөн барина. Засгийн газрынхаа саналыг аваагүй, эдийн засгийн чадавхи, санхүүжилтийн үндэслэлийн талаарх дүгнэлтгүй хуурай хуулийн төсөл хүчээр тулгана. УИХ-ын бөгөөд Засгийн газрын гишүүн сайд болохоор хуулийн төсөл өргөн барих бүхий л процедурыг эвдэж болдог бололтой. Өндөр настнууд өөд болооч нэгнийхээ тэтгэврийг авч байх нь төрийн халамжийн бодлогод нэг их саад тээг болоод байхгүй харин ч олон талын ач холбогдолтой нь мэдээж хэрэг. Хуулийн дагуу л бүхнийг оруулж, хэлэлцүүлж батлуулах ёстой шүү дээ. Эрх мэдлээ ашиглаад /сайд бөгөөд УИХ-ын гишүүн/ хэн ч ингэж дураараа аашилж болох бололцоог яруу тодоор харуулаад байгаад монгол төрийн эмгэнэл  оршиж байгаа юм. Мөнөөх давхар дээлийн чинь гай ингээд л хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд ноцтой сөрөг гажуудал бий болгоод байгаа юм шүү дээ.

 

Давхар дээлээ тайлах сонирхол эдэнд алга. Ерөнхийлөгч, УИХ дахь АН, МАН, Шударга ёс эвслийн бүлгийн аль алинд нь байхгүй нь тус тусын намын бүлгээс өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүд, санал санаачлагаас бэлхнээ харагдлаа. Ерөнхий сайдыг УИХ-аас томилж болно. Хэд хэдэн яамны сайдыг бас томилж явах юм гэсэн шүү юм яриад сууж байгаа нь давхар дээл тайлах бодол огтоос байхгүй энэ бүхэн зүгээр л шоу юм гэдгийг илтгээд байна шүү дээ. Иргэн Лхамжав гуай, -Дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуулиас авч хаяж гэмээн засаглалын хямрал хуулийн хүрээнд давхар дээл тайлуулах боломж бий болно гээд байгааг нохой хуцахын чинээ тоохгүй байгаа нь тэдний ашиг сонирхлыг илтгэнэ. Хэлэлцээд байгаа асуудал энэ чигтээ өрнөвөл давхар дээлтэй сайдууд төрийн толгойд заларсан шигээ заларч ашиг сонирхлоо УИХ-ын танхимд тулгадагаараа тулган засаглалыг хямралыг улам л дэвэргэнэ.

Өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй УИХ, Засгийн газар ээлж дараалан байгуулагдаад байгаагийн гол учиг Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт шүү дээ. Энэ өөрчлөлтийн харгайгаар Үндсэн хууль ямар ч хамгаалтгүй болсон нь үнэн. Үндсэн хуулийн Цэц хориг тавихаар парламент гуравны хоёроороо унагаагаад орхино. Юун тэр эцэг хууль хамгаалагчын хориг ёстой горьдов оо гээд эрхий хуруугаа долоовор дунд хурууныхаа дундуур хийж байгаад тавлана.

 

Үндсэн хуулиа бид байшинтай зүйрлэх юм бол энэ оромжоо бид аль хэдийн тулгуур хэдэн баганыг нь нураагаад хаячихсан. Засаглал хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, шүүх гэх гурван үндсэн тулгуурт тогтож эрх мэдэл хуваарилагддаг. 2000 онд хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх хоёр их мэдлийг хамтатгачихсан. Үр дүн нь холион бантан, хууль тогтоогч УИХ нь хуулийг биелүүлэгч Засгийн газраа хянах ямар ч нөхцөлгүй болчихсон. Улс төрийн хариуцлага гэж огтоос байхгүйг УИХ-ын танхимаас шууд нэвтрүүлж байгаа телевизийн аргаа барсан нэвтрүүлгүүдээс харж байна шүү дээ

Хар хэрээнүүд төрийн бүх шатанд засаглалын хямралыг хуулиар баталгаажуулснаас болоод үүрээ засчихаад өнөөдөр хэд дэх үеийнхээ үр зулзагыг суулгасан юм бүү мэд. Нэгэнт хариуцлагын тогтолцоо гээгдэж муу ч ану сайн ч ану миний багш гэдэгчлэн хоёр том намын нөөлгөнд бүх бузар булай нь орчихсон болохоор хэн ч юу ч санаачилж, төлөвлөөд нэмэргүй болоод байгаа юм. Шилэн данс, тунгалаг ухаалаг төр өөрөө хариуцлагагүй учраас яаж эдгээр тодотголынхоо утга агуулгыг хадгалж чадах билээ. Хариуцлагагүйн зуд нүүрлэхээр энгийн ардын алдарсан сэтгэл итгэлийн зэмэн дээр хэрээ, нохдууд зоолох нь арга ч үгүй юм биз дээ.

5

Н.Бадамжав       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

seke:
helmegdeliin ued bayjsan humuus 40-n myangtiinhan odoo uursdiigii elit gesen hudlaa fyzda
2014-01-26
дээрхи *нүүдэд:
иш чааваас ганц муу хэлэх боломж нь олдоо шив
2014-01-26
aaaaa:
ан ч боловсролоор тоглож байна дааа. энэ гантөмөрийн ном хөтөлбөр арай о ыайна шүү http://gashuun.mn/249
2014-01-26
ерөнхийлөгчийг их хурлаас сонгож, шууд хэрэгжүүлье:
хаанаас эхлэлтэй вэ гэвэл лу.болд,мо дарга, баабар нарын зүүн хойдынхан цагаан туг өргөж, моах дээр очиж дагаар орсноос болж энэ асуудал сэдэрсэн байна. эсрэг талд алтангадас, мүдняк, шонхор нар гарлаа гэсэн үг. тэхлээр хоёр том фракцийн дунд зодоо гарч, элбэгээ явахдаа том төр, төрийн өмчит компани гэсэн чулуу шидчхээд засаг нурааж төр хутгахаар зүйл хийгээд давос явжээ. моах-ын гэх хэд ман-тай нийлж дан дээлтийн хуулийг гарсан өдрөөс нь хэрэгжүүлнэ гэж дайрч байгаа. ингээд алтанхуяг, гансүх үлдэж баабар нар ман-тай засаг барихыг тулгаж байна. элбэгээ чоноо чоно. юун энхбаяр, багабанди мөн ч олон жил төрийн хутгуур хийнэ дээ. одоо л дорлигоо ухаан гаргах ёстой. алсаа бодвол энэ зодоонд оролцохгүй байх ёстой. алтанхуягийг зайлуулж дорлигоо ес болно гэвэл нэг их удахгүй хол явахгүй, намын үзх-г алтанхуяг атгасан байгаа, тэнд намын дарга солигдохгүй тул ес өөрчилөгдөж чадахгүй. намын бүлэг дээр мүднякууд олон тул ганц амаржаргалаас өөр хүн урвахгүй байх ингээд энэ төлөвлөгөө тасарвал элбэгээ тун ч ганцаардах байх. баабарын анализийг хүмүүс нэг их хүлээж авч чадахгүй болсон. женько хүүр болсноо мэдэж байгаа шоронд орохгүйг хичээх хэрэгтэй, ухвал дандаа * гарна. одоо хариуд нь ерөнхийлөгчийг уих-аас сонгох хуулийн төсөл оруулаад маргаашаас нь хэрэгжүүлнэ гэж дайрах үлдлээ. яг адилшдээ. ер нь тэр тун зөв алхам байна шүү.
2014-01-26
зочин:
мэдэхгүй. төрийн тэнэглэл гэгч нь болоод байх шиг байна. болж бүтэж байгаа юм алга. шинэчилэл нэрээр сүйтгэж байна даа.
2014-01-26
ilbechin:
onigoo: delhiin shildeg id shidten shalgaruulah temtseen haa neg gazart, hezee neg tsagt yavagdaj gene. neg ilbechin malgai dotroos tuulai. shuvuu gargaj yzyyllee. daraagiin ilbechin byhel byten hoshoog ilbeden alga bolgohod yzegchid uulga aldan bayar hyrgej baina. getel daraagiin ilbechin garch ireed hamgiin gaihaltai id shidiig yzyylev. dorvoljin hairtsagt olon toonii "no" gej bichsen huudas hiigeed hartsagiig heseg hugatsaanii daraa neehed dotor ny baisan bykh huudas deer "yes" gej bichsen bichig bolon garch irlee. yzegchid gaihan amaa angaitsgaisan bolovch yu ch duugarsangyi. syyliin ene ilbechin "delhiin hamgiin shildeg id sidten" gesen shagnaliig avchee!!! ta byhen iim temtseeniig yzsen bailgyi dee?
2014-01-26
zochin:
bas sanal huraadag avtomataar programchilsan mashin avchirsan. bid dandaa itgel tugs yalah bolno.ingeh gui bol bid garj irj chadahgui sh dee. tiim bolohoor bid nariin zuv. huvalz ch gelee hooloo ideh heregtei biz dee
2014-01-26
zochin:
hamgiin gol n ard tumen unen martamhai daa. gantchan jiliin umnu gehed l bid hiimel daguul huurgunu gesen naaj yvsan daa.unendee ard tumniig hosgiruulah amarhan shuu. ardchiliinhan sain hosgiruulaad l bai. ter hoorond idej boloh l yumiig n husaad l baih uur yah yum be. ugaas bid nart yamar tolgoi baih bish uuruur yaj amidrah yum.
2014-01-26
hongoroo:
ta nartai sanal neg baina
2014-01-26
irgen:
mah avligachidyn zurhend shar us huruulj chadlaa daa?
2014-01-25
.....:
энэ ан аас иргэд бид одоо сайн сайхан зуйл хулээгээд хэрэггуй ээ. бушуухан 16 он болж энэ новшнуудыг зайлуул ахаа л хулээх хэрэгтэй. тэр болтол ан эх орныг минь дампууруулчихгуй байгаасай даа гэж залбирч сууя даа.
2014-01-25
байшин:
үндсэн хууль маань 40 мянгатын хэдэн тоосгон байр шиг доод давхарынхаа хамаг тулгуураа нураалгаад гуайз дэлгүүр болчихсон шиг л байна даа
2014-01-25