“Бөхийн баяр”-ын эхний барилдаан эхэллээ

img

Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Энэ нь Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон Морин жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдааны эхнийх нь юм.

Маргааш буюу 26-нд аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох бол 28-ны мягмар гарагт өсвөрийн болон Нийтийн монгол бөхийн шандастнууд зодоглоно.

Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан битүүний өдөр буюу 30-ны өдөр болсноор уг цуврал барилдаан өндөрлөх юм. Дээрх барилдаан бүгд 14:00 цагт МБӨ-нд эхэлнэ.

5

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ