Хуурамч эм илрүүллээ

img

Улсын хэмжээнд зарж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг МХЕГ-аас шалгажээ. Шалгалтад анальгин, шувуутай тос, В витамины комплекс, ОХУ-д үйлдвэрлэсэн тетрациклины мазь, баралгин, лидокайн зэрэг бидний түгээмэл хэрэглэдэг атлаа чанарын баталгаагүй, бүтгэлд ороогүй 92 нэр төрлийн эм зарж байсныг илрүүллээ. Уг шалгалтад эмийн 30 гаруй үйлдвэр, эм ханган нийлүүлэх 100 гаруй байгууллага, эмийн 800-аад сан, хуурамч эм худалдаалж болзошгүй зах, эмнэлэг доторх хүнсний худалдааны цэг гээд манай улсад бүртгэлтэй эм хангамжийн байгууллагын 85 орчим хувийг хамруулсан байна. Зориулалтын бус байранд эм үйлдвэрлэж байсан зөрчил нийтлэг илэрсэн бол “Астрафарм”, “Эв эрдэнэ”, “Тун фарм”, “Түшиглэн”, “Шинэ эхлэл”, “Мерит”, “Шинэбат”, “Тавин ус” зэрэг томоохон компани ашиг олон үүднээс 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг давхардуулан үйлдвэрлэж байв. Мөн 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандарт шаардлага хангаагүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

манайд бхгүй шүү дээ тэр эм чинь . Бүү мэдэмхийр
2024-03-13
mende:
xuuramch em zuragtai ni tabiachee yag ymar xairtsag sab baglaataig yaj tanix be
2012-04-23
Эмийг сурталчлах нь эмийн буруу хэрэглээг өөгшүүлж байна. ДЭМБ-с хориглосон ханиадны бэлдмэлийг өнөө хэр манайх зах зээлээсээ татахгүй хүмүүсийг хордуулж хохироосоор байгаа
2011-12-06
манайд бхгүй шүү дээ тэр эм чинь . Бүү мэдэмхийр
yaanaa!!! Manaih "Tabin us" nertei emiin sangaar uilchluuldeg ym. Naidvatrai gej bodoj baisan gazar maani bas l "NO"- toi baih ni ee???????? Naidah gazar ch baihgui l boloh shig bn doo. TV eer dandaa l emnii surtalchilgaa ybagdaj baih ym. Ene ni bas l biznes shuudee
2011-12-06