О.Бурмаа аваргаллаа
Олимпийн хоёр, ДАШТ-ний нэг , Европийн гурван удаагийн аварга алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний 75 кг-ийн жинд барилдсан МУГТ Очирбатын Бурмаа эхний тойрогт гоц мөргөснөөр хагас шигшээ шатанд шууд шалгарч, улмаар ОХУ-ын бөх Алена Стародубева болон Беларусийн бөх Василиса Марзалюк нарыг дараалан ялснаар жиндээ аваргаллаа.
О.Бурмаагийн хувьд өмнө нь энэхүү тэмцээнээс гурван удаа мөнгөн медаль хүртэж байсан юм.
Мөн эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жингийн ангилалд барилдсан Сүхээгийн Цэрэнчимэд мөнгө, эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд барилдсан Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ